Бямбаагийн Нямбаяр
Бямбаагийн Нямбаяр 1948 онд Улаанбаатар хотод төрсөн. Монголын цахилгаан хөгжмийн улсын анхны чуулга буюу одоогийн Төрийн соёрхолт "Баянмонгол" чуулгын анхны бөмбөрчин.
1956 онд 1-р ангид элсэн орсон. 5-р ангиасаа 3-р сургуулийн үлээвэр хөгжимд тоглож улмаар 1963 онд ХБДуС-д цохилуур хөгжмийн ангид орж суралцаж 1967 онд төгссөн.
1967 онд БНМАУ-ын СнЗ-ийн Мэдээлэл Радио Зурагт Радиогийн Улсын Хорооны хөгжмийн редакцийн дэргэд шинэ тутам байгуулагдаж байсан цахилгаан хөгжмийн чуулга ("Баянмонгол" чуулга)-д бөмбөрчнөөр орж насан туршдаа ажилласан.
1969 оны 7-р сарын 10-нд Улсын баяр наадмаар Монгол орон даяар цацагдсан МРТУХ-ны Цахилгаан хөгжмийн чуулгын эфирын шууд бичлэгт 20-21 настай түүний бөмбөр тоглож байгааг энд дарж үзэх боломжтой. [1]
"Хаврын урь", "Сэр дээ, сэр хүү минь", "Аавын хайр", Намрын уянга" зэрэг олон сайхан дууны уран бүтээлээрээ чуулгынхаа урын санг баяжуулсан авъяаслаг уран бүтээлч.
СТА, "Алтан гадас", "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"-гоор тус тус шагнагдсан.
Монголын поп-рок урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж 2005 онд түүнд Пентатоник-2005 цом олгожээ.
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]"Намрын уянга"
"Хаврын урь" (шүлэг Х.Пэрэнлэй)
"Сэр дээ, сэр хүү минь" / "Чигчийн чинээ дүү минь"
Үзэх
[засварлах | кодоор засварлах]- Facebook Watch, Дуучин Л.Оюунчимэг, 2020-05-29, ЗУУН ДАМЖСАН АЯЛГУУ Монголын рок попыг өгүүлсэн тус нэвтрүүлгийн дугаараар "Баян Монгол" чуулгын үүсгэн байгуулагч, МУУГЗ, орчин цагийн хөгжмийн зүтгэлтэн Төмөрийн Чимэддоржийн тухай өгүүлэх болно, Монголын Рок Поп хөгжмийн түүх, "1960-аад он - Төмөрийн Чимэддорж", зохиогч-хөтлөгч Балчинжавын Долгион, [Нэвтрүүлэг үргэлжлэх хугацаа 46'16"], [Б.Нямбаярын ярилцлага - 5:31-6:59, 21:53-24:20, 30:27-33:53]
- YouTube, 2021-7-21, "Зуун дамжсан аялгуу", Хөгжмийн зохиолч Б.Нямбаяр [2] [Нэвтрүүлэг үргэлжлэх хугацаа 35'31"]