Бямбасүрэнгийн Энх-Амгалан
Бямбасүрэнгийн Энх-Амгалан (1971 онд Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн)- Монгол Улсын их хурлын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдаар ажилласан.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]1989 онд Алтай хотын 10 жилийн 2-р дунд сургууль төгссөн.
1991 онд ЗХУ-ын Улсын аюулаас хамгаалах хорооны академи төгссөн.
1995 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль, гадаад албаны ажилтан мэргэжлээр төгссөн.
1995-1996 онд Төрийн Захиргаа Удирдлагын Хөгжлийн Академи-д Төрийн удирдлагын менежер
1997-1998 онд БНХАУ-ын Бээжин хотын Гадаад Харилцааны Их Сургууль-д Ази, Дорно дахин судлал
2003-2004 онд БНХАУ-ын “Жан Жа Жиэ” хотод Аялал Жуулчлалын Удирдах Ажилтан
Ажилласан байдал
[засварлах | кодоор засварлах]1995-1999 онд Монгол Улсын Аюулгүй Байдлыг Хангах Ерөнхий газарт ажилтан, ахлах ажилтан.
1999-2003 онд “World Trans” ХХК-д Гүйцэтгэх захирал.
2005-2016 онд “Мишээл Групп” ХХК-д Ерөнхий захирал.
2008-2016 онд НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч.
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга.
2019 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, Тээврийн хөгжлийн сайд.
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн.
2022 оноос Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга.
2023 онд АТГ түүнд холбогдох хэргийг 2023 оны 8-р сард шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн. Түүнийг Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр шалгаж, хэрэг үүсгэсэн юм.
Орос, англи, хятад хэлтэй гэж УИХ-д мэдүүлсэн ажээ.