Jump to content

Бямбын Ариунболд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Бямбын Ариунболд (1966 онд Улаанбаатар хотод төрсөн)- Ардчилсан намын Геологи, уул уурхай, газрын тосны бодлогын зөвлөлийн дарга.

2018 оноос хойш АН-ын Геологи, уул уурхай, газрын тосны бодлогын зөвлөлийн даргаар ажиллаж байна.

Бямбын Ариунболд нь 1966 онд Улаанбаатар хотын Ажилчны районд төрсөн. Өнөөг хүртэл төрөлх дүүрэгтээ л ажиллаж, амьдарч байгаа Хан-Уул дүүргийн унаган хүүхэд. Багадаа Хан-Уул дүүргийн 46-р цэцэрлэгт хүмүүжсэн. Тус дүүргийнхээ Хосе Мартын нэрэмжит 52 дугаар сургуулийг төгссөн. Аав Бямба нь Ховдын Булган голын торгууд, ээж Тунгалаг нь Хөвсгөлийн Рашаант сумын хүн. Аав нь инженер, ээж нь багш мэргэжилтэй, эрдэм номыг эрхэмлэсэн хүмүүс байлаа. Аав Бямба нь Монгол Улсын эрчим хүчний горимын тооцоог 1972 онд боловсруулсан нь өнөөг хүртэл энэ горимоор эрчим хүчний салбар ажиллаж байна.

Бямбын Ариунболд нь дунд сургуулиа дүүргээд Политехникийн дээд сургуулийн цахилгааны инженерийн ангид элсэн суралцаж төгссөн. Улаанбаатар цахилгаан шугам сүлжээний газарт 1984 онд монтёроор ажлын гараагаа эхэлж, 1991-1995 онд инженерээр ажиллаж байв. Түүний үүсгэн байгуулсан “STA” ХХК өнөөг хүртэл эрчим хүчний салбарт хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Тэрээр ардчиллын он жилүүдэд оюутан байхдаа сургуулийнхаа оюутнуудыг уриалан түүчээлж, хичээл хаялт зарлан, ардчиллыг дэмжин жагсаал цуглаанд оролцож явсан.[баримт хэрэгтэй] Тэр үеэс хойш ардчиллын үнэт зүйлсийн төлөө тэмцэж, хүний эрх, шударга ёсны тэмцэлд хувь нэмрээ оруулсаар ирсэн. 1997-2007 онд МоАХ-ны тэргүүлэгч гишүүн, 1999-2001 онд БЗД-ийн МоАХ-ны дарга, 2000-2002 онд МЗХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байлаа. Мөн Хан-Уул дүүргийн Ардчилсан намын даргаар ажиллаж тус дүүргээс 2008-2012 онд Нийслэлийн ИТХ-д сонгогдож Ардчилсан нам анх удаа хотын “парламентад” бүлэгтэй болоход бүлгийн даргаар ажилласан. Хотын өөрөө удирдах ёсны байгууллагад ардчилал, олон ургалч үзлийн салхи оруулахын төлөө журмын нөхдийнхөө хамт тэмцэж үр дүнд хүрсэн. НИТХ-ын АН-ын бүлэг сайн ажилласан нь 2012 оны орон нутгийн сонгуулиар Ардчилсан нам нийслэлд үнэмлэхүй ялалт байгуулахад нөлөөлсөн гэж үздэг.