Бярман

Бярман (Brāhmaṇa, ब्राह्मण) гэдэг нь Энэтхэгийн санваартан буюу лам гаралтай хүнийг нэрлэх үг болно. Монголоор бол лам. Эртний Энэтхэгийн ёсоор бол Энэтхэгийн нийгмийн байгуулал нь дөрвөн анги (ангилал) буюу кастад хуваагддаг. Бярманууд нь эхний буюу хамгийн дээд ангилалд багтдаг ба энэ ангилалд багш нар, эрдэмтэд болон лам хувраг гаралтай хүмүүс ордог.