Jump to content

Бяцхан хунтайж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
"Бяцхан хунтайж" ном.

Бяцхан хунтайж (франц. Le Petit Prince: англи. The Little Prince) Дэлхийн хүүхдийн зохиолын сор бүтээлүүдийн нэг болсон, Францын алдарт зохиолч, онгоцны нисэгч Антуан де Сент-Экзюперийн тууж.

Энэ зохиол 27 хэсгээс бүрдэх бөгөөд хэсэг тус бүр нь ашиг хонжоо хайгчдын ертөнцийг шоглон үзүүлэхийн зэрэгцээгээр хүнлэг сайхан чанарыг яруу тод харуулж чадсанаараа дэлхийн уран зохиолын шилдэг бүтээлийн сан хөмрөгт ордог байна.

Энэ ном анх 1943 оны дөрөвдүгээр сарын 6-нд Нью-Йоркт хэвлэгдсэн бөгөөд дэлхий даяар 140 сая гаруй хувь борлогдож, дэлхийн хамгийн их борлуулалттай номын нэг болсон юм. Номын чимэглэлийн зургуудыг зохиогч өөрөө хийсэн бөгөөд зохиолоосоо дутахааргүй алдартай болсон байна. Энэ зургууд нь зөвхөн чимэглэл биш, зохиолтой уялдаатай салшгүй нэг хэсэг нь юм: үлгэрийн баатрууд өөрсдөө зургуудад хандаж, тэдгээрийн талаар маргадаг байна. "Бяцхан хунтайж"-ийн өвөрмөц зурган чимэглэлүүд нь гадаад хэлний бэрхшээлийг давж, хүн бүрд ойлгомжтой, бүх нийтийн дүрсний толь бичгийн нэг хэсэг болсон.

Осолдож, төөрсөн нисгэгч, эгэлгүй бяцхан хүү хоёрын нөхөрлөлийн үнэ цэнийг өгүүлэх "Бяцхан Хунтайж" зохиол нь бүх насны уншигчдын сэтгэл зүрхэнд хүрч чадсан юм. Цэцэн мэргэн, ид шидийн гэмээр гайхамшигт энэ ном нь зүрх сэтгэлийн гүн дэх нууцыг өгүүлж, оршихуйн утга учир, хайр энэрлийн хүчийг ойлгуулах болно. Антуан де Сент-Экзюперийн уг ном франц хэлнээс дэлхийн бараг бүх хэлээр орчуулагдсан байна.

Энэ зохиолыг хэл бичгийн профессор, гавьяат багш Ц. Сүхбаатар монгол хэлнээ 1975 онд орчуулсан байна.

2000 онд ахмад дипломат Т.Төмөрхүлэг, Б.Наминчимэд нар өөр өөрсдийнхөөрөө уран яруу утгачилж орчуулсан байна.

#1 Тоо хэмжээнд хэт их анхаарах хэрэггүй  

"Томчууд үргэлж л тоо хэмжээнд анхаардаг. Тэдэнд шинэ найзтай болсон тухайгаа дуулгахад "Ямар хоолойтой вэ?", "Дуртай тоглоом нь юу вэ?", "Эрвээхэй цуглуулдаг уу?" зэргийг барагтай л асуухгүй. Оронд нь "Хэдэн настай вэ?", "Аав нь хэр их мөнгө олдог вэ?" гэж л шалгаана. Томчууд үнэхээр хэн нэгнийг тоо хэмжээгээр тодорхойлж болно гэж боддог юм байх даа?"

#2 Хамгийн чухал зүйлсийг нүдээрээ биш зүрх сэтгэлээрээ хардаг Бяцхан хунтайж заан залгисан аварга могой зураад томчуудад үзүүлтэл бүгд түүнийг нь малгай хэмээн хардаг. Ихэнх зүйл харагддаг шигээ байдаггүй, бас хамгийн чухал зүйлсийг нүдээрээ биш зүрх сэтгэлээрээ хардаг билээ. #3 Бусдыг үгээр нь биш, үйлдлээр нь дүгнэ. Өөрийгөө ч...

"Миний сарнай надад гайхалтай үнэр бэлэглэж, амьдралд минь аз жаргал авчирдаг. Би түүнийг хэзээ ч орхих хэрэггүй байсан юм. Би түүнээр тоглохын оронд ямар эмзэг, сул дорой, үзэсгэлэнтэй болохыг нь таних хэрэгтэй байж дээ" хэмээн номд өгүүлдэг. "Хайртай" гэж хэлэх нь хэдий сайхан ч хайрынхаа төлөө сайн сайхныг үйлдэж, үгээ үйлдэл болгох нь жинхэнэ хайр аж.

#4 Үерхэл, нөхөрлөл бидний амьдралыг утга учиртай болгодог

Үнэг Бяцхан ханхүү хоёр ер бусын нөхөрлөлийг бүтээдэг. Тэд хэн хэн нь эгэл энгийн боловч нэгнийхээ хувьд "онцгой" хүн нь болсноор зүрх сэтгэл нь дүүрч, хорвоо дэлхий илүү халуун дулаанаар мэдрэгддэг.

"Хэрвээ чи дэргэд байвал миний бүхий л ертөнц илүү баяр хөөртэй болно. Би хөлийн чимээ сонсох ч чинийх л тэднээс ялгарч, чи миний хувьд онцгой нэгэн ертөнц болно. Тэгээд чи дөрвөн цагт ирнэ гэвэл, би гурван цагаас эхлэн аз жаргалтай болно"

#5 Өөрийн чадах хамгийн үнэ цэнтэй, нандин бүхнээ өгч чаддаг байгаарай

#6 Эх дэлхийгээ өөр шигээ хайрла

"Эх дэлхийгээ хайрлах нь хувийн сахилга бат юм. Өглөө босоод шүд, нүүр гараа угаадагтай л ижил. Үүнийхээ яг дараа нь эх дэлхийгээ хайрлахад л болно."

#7 Үргэлж, үргэлж! Тэнгэрт гялалзах одод өөд хардаг байгаарай

"Одод хүн бүрд өөр өөрөөр харагддаг. Аялагчдад зүг чигийг нь зааж өгөх бол, эгэл энгийн хүмүүст тэнгэр дэх жижигхэн гэрлүүд төдий. Бага залууст харь мэдэгдэхгүй гараг эрхсийг сануулж, бизнес эрхлэгчдэд алт олз шиг харагдана. Гэвч бүх одод чимээ аниргүй оршсоор л ... Харин чи оддыг хэрхэн хардаг вэ?"