Jump to content

Цэгмидийн Сүхбаатар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Цэгмидийн Сүхбаатар (1942 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн-2026 оны 1-р сарын 26-нд нас барсан) -Монгол Улсын Гавьяат багш, Монголын хэл бичгийн ухааны доктор , профессор.

Ц.Сүхбаатар Цэцэрлэг мандал аймгийн Эрдэнэбулган уулын хошуу доогийн Архангай аймгийн Цэцэрлэг хотод 1942 оны төмөр могой жил төрсөн.

1950-1960 онд Архангай аймгийн бүрэн дунд сургуульд сурч төгссөн.

1960-1965 онд Монгол Улсын Их Сургуульд “монгол хэл-уран зохиолын багш” мэргэжлээр суралцан төгссөн.

1972-1975 онд Москвагийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн аспирантур суралцаж Хэлбичгийн ухааны дэд эрдэмтэнийн зэрэг хамгаалсан,

1975-1976 онд Италийн Наполи хотын Дорно дахины хэлний дээд сургуульд багш,

1967-1968, 1995 онд Парисын Сорбоны Их сургуульд мэргэжил дээшлүүлсэн.

1988 онд доцент, 1996 онд Монгол Улсын эрдмийн зэрэг цол олгох дээд зөвлөлөөс профессор, 2005 онд Монгол Улсын Гавьяат багш цол хүртсэн.

1965 оноос багш, тэнхимийн эрхлэгч, декан, зөвлөх профессор зэрэг албан тушаалд ажиллаж байна.

Парисын Дорно дахины хэл соёл иргэншлийн дээд сургуульд 1969-1972, 1989-1991 онд, Бээжин, Тунляо, Ланжоугийн Их сургуульд түр хугацаагаар монгол хэлний зочин багшаар ажилласан.

Тэрээр гадаадад монгол хэл зааж сурталчилах үйл хэрэгт маш их хувь нэмэр оруулсан эрдэмтэн юм.

Профессор Ц.Сүхбаатар 1965-2011 оныг хүртэл Монгол Улсын Их Сургуульд багш, профессор, тэнхимийн эрхлэгч, декан, зөвлөх профессороор 50 орчим жил үр бүтээлтэй ажиллахдаа монгол хэлний найруулга зүй, гадаадын оюутанд зориулсан монгол хэлний сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, түүнд зориулсан олон арван сурах бичиг, гарын авлага, эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлжээ.

"Монгол хэлний найруулга зүй" ном (УБ. 1998. 1000 хувь. ADMON хэвлэх үйлдвэр)

Монгол хэлний найруулга зүй, гадаадын хүнд монгол хэл заах чиглэлээр мэргэшин, “Монгол хэл сурах бичиг”, “Монгол хэлний найруулга зүй”, “Монгол хэлний найруулгын төрөл”, “Найруулан бичих арга ухаан”, “Эхийн найруулга зүй”, “Яруу өгүүлэх чадвар”, “Илтгэх урлаг”, “Найруулга зүйн нэр томьёоны тайлбар толь”, “Найруулга зүйн судалбар”, “Монгол франц толь” зэрэг 30 гаруй ном, сурах бичиг, гарын авлага, 50 гаруй судалгааны өгүүлэл бичиж, Монгол, Франц, Бельги, Япон, ОХУ, БНСУ, БНХАУ-д хэвлэгдсэн.

“Гэсэр”, “Оюун түлхүүр”, “Чингисийн есөн өрлөгтэй өнчин хүүгийн цэцэлсэн шастир” зэрэг бүтээлийг франц хэлээр францын эрдэмтэдтэй, мөн францын шилдэг өгүүллэг, яруу найраг болон алдарт Антуан де Сент-ЭкзюперийнБяцхан хунтайж” зэрэг бүтээлийг франц хэлнээс монгол хэл рүү орчуулсан.

Профессор Ц.Сүхбаатар 1988 онд доцент, 1996 онд МУИС-ийн Профессор цол хүртжээ. Түүний монголын дээд боловсролын салбарт он удаан жил үр бүтээлтэй ажиллаж гадаадын монгол судлал болон монгол хэлбичгийн салбарт оруулсан хувь нэмрийг нь Монголын төр засаг өндрөөр үнэлж “Ардын боловсролын тэргүүний ажилтан”, “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор тус тус шагнасан ба 2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Гавьяат багш” цол хүртээжээ. Мөн Монгол-Франц хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэх, Франц дахь монгол судлалыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Франц Улсын Гавьяаны одонгоор шагнасан билээ. Мөн Япон Улсын Кирияамагийн сангийн шагнал (1999), ЮНЕСКО-гийн үндэсний комиссын шагнал (2001), Францын Гаврелийн сангийн шагнал (2011) олгосон байна.