Jump to content

Бүгсийн гол

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Булнайн нурууны араас эх авч урсахдаа 371га талбайгаас усжих ба Шинэ-Идэр, Төмөрбулаг сумын нутгаар 110км урсаж, Төмөрбулаг сумын нутагт Олон голын бэлчирийн дээхнэ далайн түвшнээс дээш 1190м өндөрт Дэлгэрмөрөн голын баруун гарт цутгана.

Бүгсийн голд Хавчуугийн булаг 6км, Нарийны гол 12км, Тэлээгийн гол 18 км, Жаргалантын гол 18км, Уртын гол 12км, Тээлийн гол 13км, Талбулагийн гол 7км, Чулуутын гол 25км, Зуны гол 26км, Бургуулын гол 20км, Дааганы гол 15км, Гэдрэгийн гол 14км, Цагаан бургасны гол 13км, Дунд хоолойн гол 8км цутгаж усаар тэжээдэг.

Урсацын модуль 1.1л/сек, голын өргөн адагтаа 20-40м, урсгалын хурд 0.6-3.0м/сек байдаг.

Намар 10 сарын сүүлчээр эхэлж хөлдөөд 5 дугаар сарын эхээр цэлмэнэ.

Төмөрбулаг сумын төв орчимд байрших ус судлалын харуулын хэмжилтээр жилийн дундаж урсац 0.04км3 байна.

Бүгсийн гол
ЭхБулнайн нуруу
АдагДэлгэр мөрөнСэлэнгэ мөрөнАнгар мөрөнЕнисей мөрөнУмард мөсөн далай
Усаа цуглуулдаг орнууд Монгол
Байршил Хөвсгөл
Урт120 км


Stub icon

Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ голын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.