Бүжийн Жалбаа
Бүжийн Жалбаа (1942 оны 7 сарын 15-нд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд төрсөн) нь олимпод оролцож явсан, Монголын тэшүүрчин, мөн үндэсний сурын хүндэт мэргэн, шагайн харвааны харьшгүй мэргэн цолтой. Тэшүүр, үндэсний болон урианхай сурын спортын мастер.
Чандмань-Өндөр, Мөрөн сумын дунд сургуульд суралцаж төгссөн. Улсын тэшүүрийн шигшээ багийн тамирчин, Нэхмэлийн үйлдвэрт бригадын дарга, Эрчим хүчний системийн биеийн тамирын зөвлөлийн дарга, Хөвсгөл аймагт биеийн тамир спортын нийгэмлэгийн дасгалжуулагч багш, Мөрөн хотын Ардын депутатуудын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн дарга, Хүүхдийн төлөө төвийн эрхлэгч, эрүүлийг хамгаалах газарт нийтийн биеийн тамирын чийрэгжүүлэлтийн мэргэжилтэн зэрэг алба хашиж байсан.
Тэшүүр
[засварлах | кодоор засварлах]Жалбаа 1968 онд Греноблийн олимпод оролцож, 1500 метрийн зайд 2:18.0 амжилтаар 52-р байр эзэлжээ. Түүнээс хойш олон улсын тэмцээнд удаан хугацаанд оролцоогүй бөгөөд 2020 онд Инсбрукт зохиогдсон Ахмадын өвлийн наадамд Монголын багийн тугчаар оролцож байв.
Хувийн дээд амжилт:
- 500 м – 42.4 (1968)
- 1000 м – 1:32.6 (1965)
- 1500 м – 2:13.4 (1968)
- 5000 м – 8:17.9 (1967)
- 10000 м – 17:03.7 (1968).