Бүргэд (одны орд)
Appearance
Бүргэд (одны орд; лат. Aquila) орд нь огторгуйн экватор дээр оршдог. Латинаар нэр нь бүргэд гэсэн утгатай эртний грекийн домгийн Зевс бурхны аянган жадыг тээгч шувууг илэрхийлсэн.
Хамгийн тод од нь Алтайр. Энэ орд зун Тэнгэрийн заадастай харалдаа хамгийн сайн ажиглагдана. Үүний байрллаас болж олон бүлэг одод ба мананцарууд үүний харьяанд бүдэг ажиглагддаг.
Ордын одод
[засварлах | кодоор засварлах]- α Aql (Алтайр) нь дэлхийгээс 17 гэрлийн жилийн зайтай энгийг нүдээр харж болно, гэрэлтэлт нь 0.76. Нэр нь арабаар нисч буй бүргэд гэсэн утгатай.
- β Aql (Aлшайн) нь шаргалдуу од гэрэлтэлт нь 3,7, дэлхийгээс 45 гэрлийн жилийн зайтай оршино, арабаар нэр тэнцвэр гэсэн утгатай.
- γ Aql (Taразэд) нь улбар шаргалдуу аврага од гэрэлтэлт нь 2,7 ба дэлхийгээс 460 гэрлийн жилийн зайтай оршино, арабаар нэр тэнцвэр (өмнөхтэй адил) гэсэн утгатай.
- ζ Aql цайвар хөх од, гэрэлтэлт нь 3 ба дэлхийгээс 83 гэрлийн жилийн зайтай оршино.
- η Aql нь цайвар шаргал аврага од. Гэрэлтэлт нь 4,4 - 3,5 ба дэлхийгээс 1200 гэрлийн жилийн зайтай оршино.
- 15 Aql нь хос од, гол од нь улбар шаргалдуу аврага од гэрэлтэлт нь 5,4 ба дэлхийгээс 325 гэрлийн жилийн зайтай оршино, хоёр дах одны гэрэлтэлт нь 7 ба дэлхийгээс 550.