Бөөгийн өмсгөл

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Бөөгийн өмсгөл нь хүн юмуу бор гөрөөсний сүнс төдийгүй гөрөөс, хүн, могой зэрэг амьтдын сүнсний чуулга гэж тайлбарладаг.

"Хуяг" Хуяг нь Монгол дээлний загварыг голчлон барьсан байдагч товчгүй уяадаг, тухайн буух онгодын дуулгасанаар гарал үүсэл яс үндэс нутаг уснаас хамааран хуяг дээр орох зүйл харьцангуй өөр ба 3-5 жил явган бөөлөж байж хуягладаг.

"Бөө малгай" Буриад бөөгийн малгай битүү, халх дархад онгорхой байдаг. Ихэнх нутагт Оргой, Мандаа, Майхавч гэж нэрлэдэг. Малгайд хадсан бүргэдийн өдний тоо нь удам угсааны үеийн тоо мөн зэрэг дэвээр олон цөөн байдаг. Шүтээны малгай буюу майхавч нь сахиуст толгой гэж үздэг учир малгайн дэвсгэр өнгө нь дурдсан бөөгийн дээлийн өнгөтэй ижил байх [яс овог|яс овгийн] эрхэмлэдэг өнгө байдаг.

Бөө малгайн өөр нэг чухал зүйл нь бөөгийн /нүүрний унжлага/ гивлүүр (самалга) юм. Бөөгийн үзлээр бол гивлүүр нь лус [савдаг], онгод тэнгрийг өдөж, хөдөлгөөнд оруулдаг хэрэгсэл мөний дээр ялангуяа харанхуйн оронд аялан очиж уулзахаар зорин яваа онгод тэнгэр нараасаа өөр хөндлөнгийн элдэв муу сайн зүйлүүдэд танигдахгүй гэсэн нүүрний хаалт юм. Мөн гивлүүрийг тухайн шүтээний сахал самбаа ч гэх нь бий.

"Бөөгийн толь" Бөөгийн нэг гол зүйл бол толь. Алт, мөнгө, хүрэл, гуулин толь гэж бий. Хийцийн хувьд хавтгай дугариг мөн хагас бөмбгөр хэлбэртэй байдаг. Хорчин бөөд есөн толийг сураар угсран холбоод алаг дээлийн гадуур зүүнэ. Толийг зүүх нь элдэв хараал зүхэл, онгодын халдлагаас бөөг хамгаалан их (гэрэл) болон сацарч явдаг байна. Мөн гаднаас ирэх муу нөлөөллийг буцааж ойлгодог хамгаалтын гол хэрэглэл юм.

"Бөөгийн Бардаг" Энэ нь зөвхөн буриад бөөгийн хэрэгсэл юм. Маш олон төрлийн зэвсэг оруулсан байдаг.

"Манжиг" Үүнд морь аман хуур есөн зэвсэг манжлаг зэрэг зүйлс байдаг.