Jump to content

Бөөр шилжүүлэн суулгах

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Донор бөөр нь бөөрний ердийн байрлалаас доогуур суулгагддаг.

Бөөр шилжүүлэн суулгах нь эмчилгээ авахаа больсон бөөртэй хүнд хийдэг мэс засал эмчилгээ юм.

Хэдийгээр диализийн аргууд бөөрийг орлож байгаа ч асаргаа сувилгаа, байнгын хяналт гэх мэт бэрхшээл ихтэй. Мөн өвчнийг бүрэн эмчлэх бус түүнийг диализаар л орлуулахад эмчилгээний гол утга оршдог. Орчин үеийн анагаах ухааны хөгжил өнөөдөр энэ хүнд байдлаас гарах боломжийг олгож байна.

Энэ нь эмчилгээний төгс арга болох шинэ бөөр шилжүүлэн суулгах явдал юм. Мэс засал эмчилгээгээр өвчтөнд эрүүл бөөр суулгаж, харин донор эрхтэнг хамаатан садан, нас барагсдаас, найз нөхдөөс нь авдаг. Үүнд донор эрхтэн нь эрхтэн хүлээн авагчид тохирох нь чухал юм. Дараах гол үзүүлэлтийн тохиронууд чухал байдаг:

Монголын нөхцөлд энэхүү тохироо бүрдэх боломжгүй, тохирох донор олдохгүй гэсэн буруу ойлголт нэлээн газар авсан байдаг. Энэ бол маш том эндүүрэл бөгөөд Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хөгжүүлэх шаардлага, хэрэгцээ маш их байгаа билээ.

Мэс заслын хувьд хэдий хүнд гэлээ ч эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал дундаас хамгийн энгийндээ тооцогддог бөгөөд, дэлхийн хөгжилтэй орнуудад аль хэдийн стандарт болсон эмчилгээний арга билээ.

Мэс засал дунджаар 2-4 цаг үргэлжлэдэг. Өвчтөн эмнэлэгт дунджаар 7-10 хоног хэвтдэг. гэхдээ бөөр суулгуулж байгаа өвчтөний судасны байрлал, донор бөөрний судасны урт богиноос шалтгааллж дунджаар 4-6 цаг үргэлжилдэг. мөн эмнэлэгт байх хугацаа нь өвчтөний шархны эдгэрэлт, бөөрний дутагдлаас гарах зэргээс шалтгаалан өөр өөр байдаг.

  • эрүүл бөөртэй болно
  • өвчин төгс эмчлэгдэнэ
  • диализ эмчилгээнд дахин дахин орох шаардлагагүй
  • хоол болон бусад дэглэм аажмаар алга болж бүрэн эрүүл хүний амьдралаар ажил хөдөлмөр эрхлэн амьдрах бололцоотой юм.

Гэхдээ энэ нь заримдаа төгс эмчилгээний арга биш гэдгийг анхаарах нь чухал

Эдгэрэх магадлал

[засварлах | кодоор засварлах]

Одоогоор дэлхийн дахинд 350'000 гаруй бөөр шилжүүлэн суулгагдсан бөгөөд, зарим хөгжилтэй оронд шилжүүлэн суулгасан бөөрний хэвийн үйл ажиллагаа 5 жилийн дараа ч 90-95%-тай байдаг.