Валентин Гафт

Валентин Иосифович Гафт (1935 оны 9 дүгээр сарын 2-нд Москва хотод төрсөн- 2020 оны 12 дугаар сарын 12-нд Москва мужийн Жаворонки тосгонд нас барсан) -Зөвлөлтийн, оросын театр, киноны жүжигчин, театрын найруулагч, яруу найрагч, зохиолч, ЗХУ-ын Ардын жүжигчин (1984).
Намтар[засварлах | кодоор засварлах]
Валентин Гафт нь Москва хотод 1935 оны 9 дүгээр сарын 2-нд Чернигов мужаас ирсэн еврей гэр бүлд төржээ. Түүний эцэг -Иосиф Рувимович Гафт (1906—1969), Полтав мужийн Семёновка тосгоноос гаралтай (Полтавской губернии), 3 дугаар зэргийн цэргийн хуульч (хууль зүйн ахмад), Эх орны дайнд оролцогч, дайны дараа Хуулийн зөвлөлгөө өгөх газар өмгөөлөгчөөр ажилдаг байсан. Эх нь- Гита Давыдовна Гафт (1908—1993), гэрийн эзэгтэй.
1957 онд МХАТ буюу Москвагийн Урлагийн Академик Театрын сургуулийг В.О.Топорковын удирдлага дор төгссөн байна.
Хэд хэдэн Театрт ажиллаж байгаад 1969 онд Москвагийн «Современник» театрын жүжигчин болжээ.
Валентин Гафт нийтдээ киноны 123 роль бүтээж, театрын 48 дүрд тоголсон байна.
2015 онд гарсан "Цөллөг дахь эрх чөлөө" Далай ламын намтарыг орос хэлээр дуу оруулсан.
2020 оны 12-р сарын 12-нд өөрийн Москва орчмын Жаворонки тосгон дахь гэртээ жилийн өмнөх цус харвалтын улмаас нас барсан. Түүнтэй салах ёслолыг 2020 оны 12-р сарын 15-нд «Современник» театрт болжээ.