Jump to content

Вандан-Ишийн Ичинхорлоо

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Вандан-Ишийн Ичинхорлоо (1914 онд Сэлэнгэ аймагт төрсөн -1987 онд нас барсан) Монгол Улсын Хүний гавьяат эмч, Монголын ууган мэс засалч, профессор, академич.

Түүнийг бага насандаа өнчирсөн хойно наймаа ажирлжаа хийж байсан Вандан-Иш өргөж авсан байна. Д.Сүхбаатар жанжны гэргий С.Янжмаа түүнийг 1928 онд Өнчин хүүхдийн асрах газрын галч, сувилагч болгож улмаар орос хэл сурч сувилагчийн сургуульд явжээ. 1938 онд ЗХУ-ын Ленинград хотын Анагаах ухааны дээд сургуулийг хүний эмч мэрэгжилтэй болсон Монголын ууган эмч болсон юм.

1947 оноос МУИС-ийн Хүн эмнэлэгийн факултетад мэс заслын тэнхим багшилсан. Хэвлийн хөндийн мэс засалч.

1953 онд ЗХУ-ын Москва хотын анагаах ухааны сургуульд "Элэгний бэтэг" өвчнөөр докторын зэрэг хамгаалсан.

1961 онд Ангаах ухааны шинжлэх ухааны доктор цол хүртсэн.

1962 онд Анагаах ухааны профессор цол хүртсэн.

Нөхөр нь эмч "хурандаа" Жанчив байсан. Тэд хоёр хүүхэдтэй.

2005 онд Төрийн тусгай албан хагчдын эмнэлэгийн Вандан-Ишийн Ичинхорлоогийн нэрэмжит болгосон.