Jump to content

Ван И

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И

Ван И (хятад. хялбар. 王毅, пиньинь Wáng Yì, 1953 оны 10-р сарын 19-нд Бээжин хотод төрсөн) - БНХАУ-ын улс төрийн зүтгэлтэн, 2013 оноос хойш БНХАУ-ын Гадаад хэргийн сайд. 2018 оноос БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн. 2007 оноос Хятадын Коммунист Намын Төв хорооны 17-20 дугаар хурлын гишүүн.

Дунд сургуулиа 1969 оны 9-р сард дүүргээд 8 жил Хармөрөн мужид барилгын байгууллагад ажилтнаар томилогдсон.

1969-1977 онд байлдагч цэрэг, ротын холбоочин, Хармөрөний барилгын цэргийн ангийн үзэл суртлын орлогч дарга.

1977 онд Шуудан холбооны яамны дэргэдэх Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилчин.

1977-1982 онд Бээжингийн Гадаад хэлний хоёрдугаар дээд сургуулийн Ази, Африкийн тэнхмийн япон хэлний ангид сурч төгссөн. Эдийн засгийн ухааны магистр.

1982-1989 онд ГХЯ-нд референт, атташе, Азийн газрын орлогч дарга, даргаар ажилласан.

1989-1994 онуудад Япон дахь БНХАУ-ын ЭСЯ-ны зөвлөх, Элчин зөвлөх,

1994-1995 онд ГХЯ-ын Азийн газрын орлогч дарга,

1995-1998 онд ГХЯ-ны Азийн газрын дарга

1997-1998 онд (5 сар) АНУ-ын Жоржтауны Их сургуульд уригдсан зочин багш.

1999 онд Хятадын Гадаад харилцааны сургуульд мэргэжил дээшлүүлсэн.

1998-2001 онд Хятадын Гадаад хэргийн сайдын туслах бөгөөд ГХЯ-ын Бодлогын дүгнэлтийн газрын захирал.

2001 онд БНХАУ-ын Гадаад хэргийн (Хятадын түүхэнд хамгийн залуу) дэд сайд.

2004 оны 9-р сараас 2007 оны 9 дүгээр сарын хооронд Япон дахь Хятадын Элчин сайд,

2007-2008 онд БНХАУ-ын Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд,

2008 оны 6-р сараас 2013 он хүртэл Хятадын Коммунист Намын болон Төрийн Зөвлөлийн дэргэдэх Тайванийн асуудал эрхэлсэн газрын дарга,

2013 оны 3-р сарын 16-наас 2022 он, 2023 оны 7-р сараас БНХАУ-ын Гадаад хэргийн сайдаар томилогдон ажиллаж байна. 2018 оны 3 дугаар сараас БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн.

Эхнэр нь Жоу Эньлайн нарийн бичгийн даргын охин Цянь Цядун, тэд нэг охинтой.

Монголд хийсэн айлчлалууд

[засварлах | кодоор засварлах]

БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын хувиар 2018 оны 8-р сард, 2020 оны 9-р сар, 2022 оны 8-р сар болон 2026 оны 6-р сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байсан. Түүнээс өмнө дэд сайд, сайд хийж байхдаа  2003, 2014 онд төрийн айлчлалд багтаж Монголд ирж байсан байна.

Ван И Монгол Улсын "Алтан гадас" одонгоор шагнуулсан.