Ван Хален
| Ван Хален | |
|---|---|
Ван Хален хамтлаг 2008 онд хийсэн аялан тоглотынхоо үеэр. Зүүнээс баруун тийш: Вольфганг Ван Хален, Алекс Ван Хален, Дэвид Ли Рот, Эдди Ван Хален | |
| Ерөнхий мэдээлэл | |
| Хөгжмийн урсгал | Хард рок, хүнд метал |
| Идэвхтэй | 1972–2020 |
| Студи | Варнер Брос, Ессуп Рекординг |
| Цахим хуудас | Албан ёсны вэбсайт |
| Дэвид Ли Рот Вольфганг Ван Хален Алекс Ван Хален | |
| Өмнөх гишүүд | |
| Майкл Энтони Сэмми Хагар Гари Шерон Эдди Ван Хален | |
Ван Хален (Англи: Van Halen, дуудлага /вэнь хэйлэнь/ (англ.) буюу /ван хаалэ/ (нидерл.)) нь Америкийн рок хамтлаг бөгөөд Калифорни муж улсын Пасадена хотод 1972 онд байгуулагджээ. Тэд дебют цомог болох Ван Хален (1978)-аасаа эхлээд томоохон амжилт олсоор ирсэн. 2007 оны байдлаар Ван Хален хамтлаг дэлхий даяар 80 сая гаруй цомог борлуулж[1], Биллборд сэтгүүлийн рок чартыг тэргүүлсэн хамгийн олон дуу гаргасан хамтлаг болоод байна. 1980-д он гэхэд л тэд аль хэдийн бусад хард рок, хүнд метал хамтлагууд дундаа хамгийн олон Биллбордын шилдэг 100-д багтсан дуу гаргаж амжсан байв. Америкийн Дуу Бичлэгийн Аж Үйлдвэрийн Холбооны гаргасан тооцоогоор Ван Хален нь АНУ-д нийт 56 сая гаруй цомог борлуулж, бүх цаг үеийн шилдэг борлуулалттай хамтлаг, дуучдын жагсаалтын 19-р байрт бичигджээ[2]. Мөн тэд дор хаяж 2 цомог нь АНУ-д 10 сая хувиас дээш борлогдсон тавхан рок хамтлагийн нэг юм[3].
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Press Release (Memento 23. Тавдугаар сар 2008 цахим архивт) Announcing 2004 Van Halen Concert Tour
- ↑ "2005 statistics from the RIAA".
- ↑ Бусад 4 нь Битлз, Лед Зеппелин, Пинк Флойд, Деф Леппард хамтлагууд болно.