Вашингтоны шуудан
Вашингтоны шуудан (Англи: The Washington Post) Америкийн өдөр тутмын сонин. АНУ-ын нийслэл Вашингтонд хэвлэгддэг америкийн хамгийн ууган, том бөгөөд нөлөө бүхий сонинуудын нэг юм. Шуурхай мэдээ, үндэсний болон олон улсын тойм, онцлох мэдээ, тайлбарыг агуулдаг. Тус сонины "Ардчилал харанхуйд үхнэ" (Англи: Democracy Dies in Darkness) гэсэн уриа 2017 онд үндсэн гарчигтаа гаргаж эхэлсэн.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Тус сониныг Стилсон Хатчинс үүсгэн байгуулж 1877 оны 12-р сарын 6-нд 10 мянган хувь хэвлэгдэж эхлэх үед сонин дөрвөн хуудастай бөгөөд гурван центийн үнэтэй байжээ. 1880 онд тус сонин ням гарагийн дугаартай болж, долоо хоногт 7 өдөр гардаг анхны өдөр тутмын сонин болсон түүхтэй.
1889 онд Хатчинс сониноо Бүгд найрамдах намын Засгийн газрын гишүүн Фрэнк Хаттон, Ардчилсан намын конгрессын гишүүн асан Берия Вилкинс нарт заржээ. 1893 онд Хаттон, Вилкинс нар "Пост" сонины албыг Үндэсний театрын дэргэдэх шинэ байранд нүүлгэн оруулжээ. 1903 онд Вилкинсийг нас барсны дараа түүний хүү Жон, Роберт нар "Вашингтон Пост" сониныг хоёр жил удирдсан байна.
1905 онд Синсинатти Энкуаерэр компанийн эзэн Жон Р. Маклин сонинг худалдаж авчээ. Түүний удирдлага дор сонин сурталчилгаагаа өргөтгөх замаар орлогоо нэмэгдүүлж чадсан боловч АНУ-ын Ардчилсан намын Маклиныг бариталсаны үр дүнд уншигчдын дунд нэр хүндээ алдсан байдаг юм. 1916 онд Жон Р. Маклин нас барж түүний хүү Эдвард сонины эзэн болсон боловч эцгийнхээ итгэлийг алдаж сонин дампуурсан ажээ.
1933 оны 6-р сарын 1-нд тус сонинг дуудлага худалдаагаар Калифорнийн санхүүч Южин Мейер худалдан авч сонины нэр хүндийг сэргээж чаджээ. Мэйер хэвлэлийн бизнест туршлагагүй байсан нь эхлээд маш их мөнгө зарцуулах хэрэг гарсан боловч хэсэг хугацааны дараа сонины нэр хүнд өсч, асар их ашиг авчирч эхэлсэн байна.
Яваандаа сонин "Newsweek", "WTOP" радио, Флорида дахь телевизийн суваг болон өрсөлдөгч "Washington Times-Herald" сонин зэргийг залиган нэгтгэж Южин Мейерын мэдээллийн эзэнт улс бий болсон байна.
1946 онд АНУ-ын Ерөнхийлөгч Харри Трумэн ноён Мейерийг Дэлхийн банкны анхны ерөнхийлөгч болгосон байна. Улмаар түүний банкны ажлыг зохион байгуулах даалгавар дуусмагц Мейер "Вашингтон Пост" сонины захирлуудын зөвлөлийн даргад буцаж иржээ.
1947 году "Washington Post" компани байгуулж, ерөнхийлөгчөөр нь Мейерын хүргэн Филипп Л.Грэхэм болжээ.
1971 онд The Washington Post сонин Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа зарж эхэлсэн. Мөн онд тус сонин Пентагоны нууц баримт бичгүүдийг нийтлэхэд оролцсон гэдгээрээ алдартай болсон. 2018 онд найруулагч Стивен Спилберг энэхүү дуулианы тухай "Нууц файл" киног бүтээжээ.
1972 онд тус сонин Ерөнхийлөгч Ричард Никсоныг огцорсон Уотергейтийн дуулиант хэрэгт гол үүрэг гүйцэтгэсэн. Сэтгүүлчид Боб Вудворд, Карл Бернштейн нар нийслэлийн "Уотергейт зочид буудал" дахь Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жорж Макговерны төв байранд нэвтэрч Ерөнхийлөгч Р.Никсоны засаг захиргаатай холбоотой гэгддэг хакеруудын талаар цуврал материал нийтэлжээ. Тэд сонсох төхөөрөмж суулгахыг оролдсон байдаг.
1973 онд Катарин Грэхэм The Washington Post сонины захирлуудын зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирлаар сонгогдов. 1976 онд түүний хүү Дональд Грэхэм тус сонины дэд ерөнхийлөгч, ерөнхий менежерээр томилогдсон бөгөөд 1979 онд Вашингтон Пост сонины эзэн болжээ. 1983 оны арваннэгдүгээр сард үндэсний долоо хоног тутмын “Вашингтон Пост” сонин АНУ даяар гарч эхэлсэн.
1991 онд Дональд Грэхэм The Washington Post сонины гүйцэтгэх захирлаар томилогдон.
1996 оны 6-р сард «Вашингтон пост» өөрийн washingtonpost.com. цахим хуудсаа нээжээ.
Жеффри Безосын үе
[засварлах | кодоор засварлах]2013 оны 8-р сард Жеффри Безос $250 саяаар сонинг худалдан авчээ. Washington Post -оос гадна Ж.Безос" The Express", "The Gazette Newspapers", "Southern Maryland Newspapers", "Fairfax County Times", "El Tiempo Latino" болон "Greater Washington Publishing" зэргийг худалдан авчээ.