Вийр Заара хоёр

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Вийр Заара хоёр
Найруулагч: Яаш Чопра
Продюсер:
  • Адитя Чопра
  • Яаш Чопра
Зохиол: Адитя Чопра
Дүрүүдэд: Шахрук Хаан
Прийти Зинта
Рани Мукаржи
Хөгжмийн
зохиолч:
Мадан Мойхан
Санжеев Кохли
Зураглаач: Анил Мэта
Эвлүүлэгч: Ритэш Сони
Компани Яаш Раж Фильмс
Нээлт: 2004.11.12
Хугацаа: 192 мин
Улс: Энэтхэг
Хэл: Хинди
Төсөв: 25 крор
(5.5 сая $)
Орлого: 94.22
(20.73 сая)

Вийр Заара хоёр[1] (хинд. वीर-ज़ारा) - Яаш Чопрагийн найруулсан 2004 оны Хинди хэлээрх Энэтхэг кино. Шахрук Хаан, Прийти Зинта, Рани Мукаржи нар гол дүрийг бүтээцгээжээ.

Энэ кинонд Энэтхэг, Пакистаны дайсагнасан цаг үед Энэтхэгийн нисэх хүчний аврагч эр Вийр Пратаб Сингх, Пакистаны улс төрчийн охин Зааяа Хаяат Хаан хоёр учран дурлалцаж, бусдын башир арганд унаж салах боловч хэн хэндээ үнэнч байснаар Пакистаны өмгөөлөгч хүүхэн Саамияа Сиддикуйн чармайлтаар 20 жилийн дараа эргэн уулзах янаг дурлалын үлгэр өрнөдөг.

Энэтхэг киноны олон од тоглож буй сонирхолтой кино гэх өдөөлт зараас болсон уу ямартаа ч Энэтхэг болон олон улсад Болливуудын оны хамгийн гүйлгээт кино болжээ. Дэлхий даяар болон кино их наадмуудад нийт 750 сая хүн үзсэн тооцоо бий. Мөн Жавэд Актарын дууны шүлгүүд, Мадан Мойханы зохиосон хөгжимтэй хавсарч киног олны таашалд хүрэхэд нөлөөлжээ. Ихэнх шинжээчид Вийр Заара хоёр киног сайнаар үнэлдэг. Тус кино Энэтхэгийн гол хоёр кино шагналаас оны Алдаршсан кино, Шилдэг кино гэх гол хоёр шагналыг хүртжээ.

Иш баримт[засварлах]

  1. Монголын үндэсний телевизийн орчуулгыг баримтлав.