Jump to content

Викингчүүд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Викингүүд-с чиглүүлэгдэв)
Викингийн эрин үеийн умардын иргэдийн уугуул суурьшил нутгийг нил ягаан өнгөөр, тархан суурьшсан газар нутгийг цэнхэр өнгөөр тэмдэглэжээ (МЭ 800-1050 он)

Викингчүүд нь МЭ 8-11-р зууны үеэр Хойд- ба Зүүн тэнгисийн орчмоор нутаглах, ихэвчлэн умардаас[1] гарал бүхий далайчин, дайнч ард түмнийг төв европод дундад зууны эхэн үе буюу викингийн эрин үед (800-1050 он) нэрлэдэг байсан нэршил юм.

Тухайн үедээ Викингчүүд нь Скандинавын хүн амын цөөн хэсэг нь байсан гэж үздэг. Тэднийг дотор нь хоёр бүлэг болгон хуваана. Эхний бүлэг нь далайн эрэг орчмоор амьдран дээрэм тонуул хийнэ. Тэд эх нутгаасаа гарч, алдар нэр, эд хөрөнгө, адал явдалтай учрахыг мөрөөдсөн голцуу залуус байсан аж. Сүүлдээ тэд мөн л өөрсдийн өвөг дээдэстэйгээ адил суурин амьдралд шилжин тухайн үед нийтлэг аж ахуй эрхлэн амьдрах болжээ. Энэ талаар домог (эртний умардын бичмэл) болон руни чулуунд тэмдэглэсэн байдаг. Нөгөө хэсэгт нь далайн эргийн дээрэм тэдний амьдралын зорилго байв. Тэдний талаар франкууд, англозаксенчууд, анналчуудын судар бичиг тэмдэглэгдэн үлджээ. Энэ хэсэг нь буцаж нутагтаа суурьшаагүй цааш нүүдэллэсэн байх ба хэрэв буцсан тохиолдолд тэднийг дээрэмчинд тооцон суурин иргэд тэдэнтэй дайтдаг байсан ажээ.

 Commons: Викингчүүд – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Викингчүүд – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  1. Askeberg S. 120. (Esten und Wenden)