Jump to content

Википедиа:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2008-21

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дэлхийн тектоникийн плитүүд
Дэлхийн тектоникийн плитүүд

Плит тектоник (Грек: τέκτων, tektōn буюу "барилгачин", "өрлөгчин" гэсэн утгатай) нь 1960-аад онд боловсрогдсон, Дэлхийн литосферийн хөдөлгөөнийг (шилжих буюу нүүх) тайлбарладаг, Геологийн шинжлэх ухааны онол юм. Энэхүү онол нь 20-р зууны эх болон 1960-аад оны үед боловсрогдсон, тивүүд нүүх, далайн ёроол тэлэх таамаглалууд дээр тулгуурлан бий болсон онол юм.

Дэлхий бүслүүрлэг тогтоцтой бөгөөд хамгийн хамгийн гадна талын, харьцангуй хатуу хэсэг нь литосфери ба астеносфери гэсэн 2 үеэс тогтоно. Дэлхийн царцдас, мөн дээд мантийн дээд хэсэг болох "царцдасын дэвсгэр үе" гэж нэрлэгддэг 2 үеийг нийлүүлээд Литосфери гэнэ. Литосферийн доод талд астеносфери (дээд мантийн хэсэг) байрлана. Астеносфери нь дэлхийн царцдас болон царцдасын дэвсгэр үеийг бодвол зууралдага багатай, геологийн урт хугацааны туршид урсаж, шилжих боломжтой байна. Мантийн илүү гүнд орших бусад хэсгүүд нь өндөр даралтын нөлөөгөөр астеносферээс илүү хатуу төлөвт байна.

Литосфери нь тектоникийн плитүүд гэж нэрлэгдэх хэсгүүдэд хуваагдсан (эвдэрсэн) байдаг ба нийтдээ 7 том плит, олон тооны жижиг плитүүд байна. Эдгээр литосферийн плитүүд нь астеносфери дээгүүр нүүнэ (хөвнө). Плитүүд бие биентэйгээ харьцангуйгаар өөр өөр чиглэлд шилжих (нүүх) ба үүнээс улбаалан плитүүдийн үндсэн 3 төрлийн хил - ойртох буюу мөргөлдөх зааг (конвергент), холдох буюу тэлэх зааг (дивергент), идэвхигүй заагийг (трансформ) ялгана. Газар хөдлөлт, галт уул дэлбэрэлт, уул үүсэх зэрэг үйл явцууд плитийн хил заагуудын дагуу явагдана. Хэвтээ чиглэлд, плитүүд жилд дунджаар 0.66 - 8.50 см хурдтайгаар нүүдэг байна. (бүрэн эхээр унших)