Геохронологи
Appearance
Геохронологи нь чулуулаг, амьтан, ургамлын чулуужсан үлдэгдэл, тунадсын үнэмлэхүй насыг судалдаг (тодорхойлдог) геологийн салбар ухаан юм.
Геохронологи нь биостратиграфиас өөр болно. Биостратиграфи нь тунамал чулуулагт агуулагдаж буй амьтан, ургамлын үлдэгдлийн ассиоциац дээр тулгуурлан тухайн чулуулгийн харьцангуй насыг тодорхойлно.
Геохронологийн нэгжүүд
[засварлах | кодоор засварлах]Геохронологийн үндсэн нэгжүүд:
- Эон - жишээлбэл, Фанерозой
- Эрин - жишээ, Палеозой
- Галав - жишээ нь, Ордовик
- Эпохи - жишээ нь, Ордовик
Үнэмлэхүй нас тогтоох аргууд
[засварлах | кодоор засварлах]Үнэмлэхүй нас тогтоодог гол арга нь цацраг идэвхт (тогтворгүй) изотопиудын задралыг хэмжиж тодорхойлдог аргууд юм.
Хэд хэдэн төрлийн тогтворгүй изотопиудыг үнэмлэхүй нас тогтооход ашиглана. Үүнд:
- Цацраг идэвхт нүүрстөрөгчөөр үнэмлэхүй нас тогтоох арга- Энэ арга нь нүүрстөрөгч-14-ийн задралыг хэмжиж, органик материалын насыг тогтооно. Тодорхойлох дээд хязгаар нь сүүлийн 50,000 жил байна.
- Уран-Хар тугалгаар үнэмлэхүй нас тогтоох арга - Чулуулаг дахь уран ба хар тугалгын хоёр изотопийг (Pb-206, Pb-207) хэмжих замаар нас тогтооно. Хамгийн өргөн хэрэглэгддэг аргуудын нэг юм. Энэ аргыг 1 сая жилээс залуу чулуулагт хэрэглэхгүй.
- Уран-Торигоор үнэмлэхүй нас тогтоох арга - Энэ аргаар хэдэн жилээс 700,000 жил хүртэлх хүрээнд нас тогтоох боломжтой.
- Кали-Аргон ба Аргон-Аргоноор үнэмлэхүй нас тогтоох арга - Энэ хоёр арга нь өргөн хэрэглэгддэг арга юм. Бүх төрлийн чулуулгийн үнэмлэхүй насыг энэ аргаар тодорхойлж болно.
Дээр дурдсан аргууд нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг аргууд бөгөөд эдгээрээс өөр аргууд бас байна.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- Dalrymple G.B., Grove M., Lovera O.M., Harrison, T.M., Hulen, J.B., and Lanphere, M.A. (1999),"Age and thermal history of the Geysers plutonic complex (felsite unit), Geysers geothermal field, California: a 40Ar/39Ar and U–Pb study", Earth Planet. Sci. Lett. v. 173 p. 285–298.
- Dickin, A. P. (1995). Radiogenic Isotope Geology. Cambridge, Cambridge University Press. ISBN 0-521-59891-5
- Faure, G. (1986). Principles of isotope geology. Cambridge, Cambridge University Press. ISBN 0-471-86412-9
- Faure, G., and Mensing, D., (2005), "Isotopes - Principles and applications". Third Edition. J. Wiley & Sons. ISBN 0-471-38437-2
- Lowe, J.J., and Walker, M.J.C. (1997), Reconstructing Quaternary Environments (2nd edition). Longman publishing ISBN 0-582-10166-2
- Ludwig, K.R., and Renne, P.R., (2000) "Geochronology on the Paleoanthropological Time Scale", Evolutionary Anthropology 2000,v. 9,Issue 2, p. 101-110.
- Renne, P.R., Ludwig, K.R., and Karner,D.B. (1998), "Progress and challenges in geochronology", Science Progress, v. 83 No. 1, p.107-121.
- Renne, P.R., Sharp, W.D., Deino. A.L., Orsi, G., and Civetta, L. )1997) "40Ar/39 Ar Dating into the Historical Realm: Calibration Against Pliny the Younger". Science, v. 277, p. 1279-1280.
- Smart, P.L., and Frances, P.D. (1991), Quaternary dating methods - a user's guide. Quaternary Research Association Technical Guide No.4 ISBN 0907780083