Википедиа:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2008-31
Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс нь (Орос хэл: Союз Советских Социалистических Республик, СССР) буюу Зөвлөлт Холбоот Улс (Орос хэл:Советский Союз) нь 1922-1991 оны хооронд Евразид оршин тогтносон социалист орон байжээ.
Зөвлөлт Холбоот Улс нь Дэлхийн хуурай газрын 1/6-ийг хамарсан, 200 гаран сая хүн амтай, 15 Бүгд Найрамдах Улс болон хэд хэдэн автономит улс, хязгааруудаас тогтсон холбооны, их гүрэн байсан байна. ЗХУ нь үзэл суртлын хувьд дэлхийн социалист лагерийн тэргүүлэгч, цэрэг улс төрийн Варшавын гэрээний орнуудын гол хүчин болж байв.
1922 оны 12-р сард Орос, Украйн, Белорусс, Кавказын холбооны улсуудын хооронд байгуулсан гэрээгээр (хожим 1936 онд Азербайжан, Армян, Гүрж болон салсан) Орос улс нь Олон үндэстэн ястны бие даасан, зөвлөлүүдийн засаглалтай улсуудын холбоо буюу ЗСБНХУ болон анх байгуулагдаж, хожим 1925 онд Узбекистан, Туркмен, 1929 онд Таджикистан, 1936 онд Казахстан, Киргиз, 1940 онд Молдав, Латви, Литва, Эстони улсуудыг өөртөө нэгтгэв. (бүрэн эхээр унших)