Википедиа:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2008-49
Их Хорь буюу албан ёсоор Хорин сангийн сайд ба төв банкны удирдагчдын бүлгэм нь дэлхийн хамгийн том эдийн засагтай 25 орны 19 нь ба Европын Холбооны сангийн сайдууд ба төв банкны удирдагчдын бүлгэм юм. Их Хорийн эдийн засгууд нь нийлээд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүны 90%, дэлхийн худалдааны 80%-г (үүнд ЕХ-ны дотоодын худалдаа орно) өөртөө багтаах ба нийт дэлхийн хүн амын гуравны хоёр амьдардаг.
Их Хорь нь олон улсын санхүүгийн системд холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд хамтын ажиллагаа, зөвлөгөөнийг өгөх форум юм. Олон улсын санхүүгийн тогтвортой байдлыг ханагахад аж үйлдвэржсэн ба хөгжиж буй улсуудын хоорондох хэлэлцүүлгийг дэмжин судлаж, дүгнэлт өгдөг бөгөөд ганц байгууллагын хариуцах асуудлаас илүү ихийг хийхийг оролддог. (бүрэн эхээр унших)