Википедиа:Энэ сарын онцлох өгүүлэл/2013-04
Ухаант хаан хэмээн алдаршсан Тогоонтөмөр хаан нь Хүслэн хааны хүү бөгөөд Их Монгол Улсын 14 дэх их хаан юм. Түүний хаанчлалын сүүлийн жилүүдэд Их Монгол Улс Хятад дахь хяналтаа алдаж, Хятадад Мин улс байгуулагдсан. Тогоонтөмөр хаан нь Буддын шашны Гармапа урсгалыг дагадаг байв. 1320 онд Хүслэн хааны гэрт Маалаадай хатанаас төрсөн. Хүслэн хааныг нас барсаны дараа түүнийг Хүслэн хааны хүү биш гэсэн худал цуу үгийг Тугтөмөр хааны талынхан тараасан ба тэр явдалаас болж түүнийг эхлээд Чэжү арал руу, дараа нь Гуаньсид тус тус цөлсөн байна. 1332 онд Тугтөмөр хаан нас барахдаа түүнийг үе залгамжилагчаар нэрлэсэн бөгөөд түүнийг замдаа ирэх зуур тү рзуур түүний дүү Ринчинбалыг хаан болгосон. Тогоонтөмөр нийслэлд исэн тул түүний дүүг хордуулж хорооггоод 6 сарын дараа 1333 онд хаан ширээнд өргөмжилөгдсөн. (Бүрэн эхээр нь унших)