Виктор Попов

Виктор Иванович Попов (1918 оны 5 дугаар сарын 19-нд Зөвлөлтийн Астрахань хотод төрж, 2007 оны 9 дүгээр сарын 1-нд Москва хотод нас барсан) нь Зөвлөлтийн дипломатч, эрдэмтэн, түүхч, түүхийн ухааны доктор, ОХУ-ын ГХЯ-ны дэрэгэдэх Дипломатын Академийн профессор, хүндэт доктор, ОХУ-ын шинжлэх ухааны гавьяат ажилтан, ЗХУ-ын төрийн шагналтан.

Түүх, философи, уран зохиолын дээд сургууль төгссөн.

1949 оноос дипломат албанд зүтгэсэн (Вьетнам, Австрали, Их Британи). 1978-1980 онуудад ЗХУ-ын ГХЯ-ны Дипломат академийн захирал. ЗХУ-ын ГХЯ-ны Дипломатын Академийн дээд курс төгссөн.

1980-1986 онд ЗХУ-аас Их Британид суугаа Элчин сайд,

1986 оноос Гадаад хэргийн сайдын зөвлөх, ГХЯ-ны шинжээч. ОУХДС /МГИМО /-д Их Британийн тухай тусгай курст лекц орж байсан.

1981-1986 онуудад ЗХУ-ын Коммунист намын Хянан шалгах комиссын гишүүн .

1998-2004 онд ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх Дипломатын Академид "Орчин үеийн Дипломат үйл ажиллагаа" сэдэвт лекц уншиж байсан.

Бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

ЗХУ, АНУ, Их Британи, ХБНГУ зэрэг орнуудын гадаад харилцааны асуудлаар («Уламжлал баримталдаг орны өөрчлөлт. 80-аад оны Британийн тухай Элчин сайд, эрдэмтний тэмдэглэл».-/"оросоор Меняется страна традиций. Заметки посла и ученого о Британии восьмидесятых, «Маргатер Тэтчер: улс төрч бөгөөд хүн »-оросоор "Маргарет Тэтчер: человек и политик" , «Советник королевы — суперагент Кремля», «Жизнь в Букингемском дворце. Елизавета II и королевская семья») судалгаа хийж олон арван өгүүлэл, ном бичсэн. «Современная дипломатия» буюу "Орчин үеийн Дипломат үйл ажиллагаа- онол, практик" сурах бичиг 2003 онд гаргасан. Энэ номыг манай Элчин сайд Юмбуугийн Сандаг монгол хэл рүү орчуулсан.