Jump to content

Вилхелм фон Хумбольдт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Вилхелм фон Гумбольдт

Фридрих Вилхелм Кристиан Карл Фердинанд фон Хумбольдт (герман. Friedrich Wilhelm Christian Karl Ferdinand von Humboldt; 1767 оны 6-р сарын 22-нд Потсдам хотод төрсөн-Берлин хотын Тегель ордонд 1835 оны 4-р сарын 8-нд нас барсан) -германы төрийн зүтгэлтэн, дипломат, хэл зүйч, гүн ухаантан. Эрдэмтэн Александер фон Гумбольдтын ах. Олон төрлийн авьяас билигтэй тэрээр Пруссийн гимназийн боловсролын тогтолцоонд шинэчлэл хийж 1809 онд Берлины Их сургуулийн суурийг тавьсан юм. Иоханн Вольфганг фон Гёте (17491832) , Иоганн Кристоф Фридрих фон Шиллер (1759-1805) нартай найз байжээ.

Вилхелм фон Хумбольдт 1767 оны 6-р сарын 22-нд Потсдам хотод төрсөн. Ах дүү Вилхелм, Александер хоёрын боловсрол эцэг эх хоёр нь хөрөнгө татадгүй байжээ. Франкфуртын (Одер дахь) болон Геттингийн Их сургуульд Вилхельм эрх зүй, улс төр, түүхийг сайтар үзэж судалсан байна. Тэрээр шинжлэх ухаанд дур сонирхолтой болж улс төр, нийгмийн өөрчлөлтийг анхааралтай ажиглах болжээ.