Винни Дел Негро
| Холбогч | |
| Хувийн мэдээлэл | |
|---|---|
| Төрсөн огноо | 1966 оны 8 сарын 9 |
| Төрсөн газар | Массачусеттс, Спрингфильд |
| Биеийн өндөр | 1 м 93 см |
| Биеийн жин | 86 кг |
| Замналын мэдээлэл | |
| НБА-гийн Драфт | 1988 / Тойрог: 2 / №: 26 |
| Сонгосон Сакраменто Кингc | |
| Мэргэжлийн замнал | 1996–өнөөг хүртэл |
| Лиг | НБА |
| Замналын түүх | |
| 1988-1990 | Сакраменто Кингc |
| 1990-1992 | Бенеттон Тревисо (Итали) |
| 1992–1998 | Сан Антонио Спарс |
| 1999 | Тиймсистем Бологна (Итали) |
| 1999–2000 | Милуоки Бакс |
| 2000–2001 | Гөүлдэн Стэйт Ворриорс |
| 2001 | Финикс Санс |
| NBA.com дахь Винни Дел Негро | |
Винсент Жозеф "Винни" Дел Негро (Англи: Vincent Joseph "Vinny" Del Negro, 1966 оны 8 сарын 9нд төрсөн) Америкийн сагсан бөмбөгийн зодог тайлсан тоглогч. Тэр одоо ахлах дасгалжууагч хийж байна. 2008-2010 улиралд НБАгийн Чикаго Буллс багийн ахлах дасгалжуулагч, одоо Лос Анжелес Клипперс багийг дасгалжуулж байна.[1]
Амьдралын эхэн үе
[засварлах | кодоор засварлах]Дэл Негро 1966 оны 8 сарын 9-нд Массачусеттс мужийн Спрингфильд хотод төрсөн. Түүний эцэг Винс нь хоёр удаа өсвөр насны коллежийн Бүх Америкийн сагсан бөмбөгийн багт сонгогдож байжээ. Винни Катедрал Ахлах сургуулийн 1-р ангид ороод сагсан бөмбөгийн багийг байгуулсан байна. Тэр Суффильд Академийн сагсан бөмбөгийн багийн дасгалжуулагчийн анхаарлыг татсанаар тус академид элсэн оржээ. Винни Суффильд Академийн багаа Нью-Инглэндйн хоёр удаагийн аварга болгосон байна. Тэр Суффильд Академийн бүх цаг үеийн онооны аварга юм.[2]
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Bulls hire Del Negro as new head coach". Chicago Tribune. 2008-06-09. Татаж авсан: 2008-06-09.
- ↑ http://www.nba.com/bulls/news/delnegro_081105.html