Jump to content

Владимир Семичастный

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Владимир Семичастный

Владимир Ефимович Семичастный (1924 оны 1-р сарын 15-нд ЗХУ-ын Зөвлөлт Украины Межевая тосгонд төрсөн —2001 оны 1-р сарын 12-нд ОХУ-ын Москвад нас барсан) — зөвлөлтийн намын болон төрийн зүтгэлтэн, хурандаа генерал (1964). 1961-1967 онд ЗХУ-ын Улсыг Аюулаас хамгаалах хорооны дарга (орос. КГБ, 1961—1967). ЗХУКН-ын Төв хорооны гишүүн (1964—1971, орлогч гишүүн 1956—1964). ЗХУ-ын Дээд Зөвлөлийн депутат.

1946—1950 онуудад Зөвлөлт Украины Комсомолын буюу Коммунист Залуучуудын Эвлэлийн Төв Хорооны нарийн бичгийн дарга, 1-р нарийн бичгийн дарга.

1950—1958 онд ЗХУ-ын Комсомолын Төв хорооны нарийн бичгийн дарга. 1958-1959 онд ЗХУ-ын Комсомолын 1-р нарийн бичгийн дарга.

1959 оны хавар ЗХУ-ын Коммунист намын Төв Хорооны хэлтсийн дарга.

1959-1961 онд Зөвлөлт Азербайжаны Коммунист намын төв хорооны 2-р нарийн бичгийн дарга.

1961-1967 онд ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Улсыг Аюулаас хамгаалах хорооны дарга.

1964 онд Никита Хрущёвыг Зөвлөлтийн тэргүүний алба тушаалаас буулгах ажиллагааны зохион байгуулагчдын нэг гэж үздэг.

1967 онд албан тушаал буурч ЗХУ-ын Зөвлөлт Украины Сайд нарын Зөвлөлийн орлогч даргааар 1981 он хүртэл ажилласан байна.

1981 оноос ЗХУ-ын Олон нийтийн Бүх Холбооны "Знание" /орч. Мэдлэг/ нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн орлогч дарга.

1988 онд тэтгэвэрт суусан байна.