Jump to content

Воеводина

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Войводина-с чиглүүлэгдэв)
Серби дэх Воеводина

Воеводина (Војводина, Vojvodina - Воеводина) — Серби улсын өөртөө засах аймаг.

Олон үндэстэн, олон соёлын өлгий нутаг. Албан ёсны зургаан хэлтэй.

21506 ам дөрвөлжин километр газартай. 2011 онд 1,931,809 хүн оршин сууж байсан.

Дотроо Өмнөд Бачка, Өмнөд Банат, Өрнөд Бачка, Срем, Төв Банат, Умард Бачка, Умард Банат гэсэн долоон дүүрэгт хуваагддаг.

Нови-Сад, Суботица, Зренянин, Панчево, Сомбор зэрэг олон хоттой.

Хүн амын 67 хувийг эзэлсэн серби ихэнх нутгаар тархан суудаг бол 13 хувийг эзэлдэг мажар үндэстэн нутгийн умард биед оршдог.

 Commons: Vojvodina – Викимедиа зураг, бичлэг, дууны сан