Вомбат

Вомбат
Оршин байсан хугацаа: Плейстоцен - Одоо
Ердийн вомбат
Ердийн вомбат
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Доод анги: Marsupialia
Баг: Diprotodontia
Дэд баг: Vombatiformes
Овог: Vombatidae
Burnett, 1829
төрөл ба зүйл


Вомбат нь богино булчинлаг 4 хөлтэй, уутат амьтан ба биеийн урт нь 1 м орчим, маш богино сүүлтэй байна. Энэхүү амьтан нь Австралийн зүүн өмнөд хэсэг болон Тасманийн уулархаг модтой , бутлаг өвстэй газар амьдарна. Шаргал бордуу, эсвэл саарал хар өнгөтэй ба 20-35 кг жинтэй.

Зан авир[засварлах | кодоор засварлах]

Тэд мэрэгчтэй төстэй үүдэн шүд болон хүчирхэг савраараа олон салаалсан хонгилтой нүх ухан үүрэлдэг. Вомбат нь шөнийн амьдралтай ба өдрийн цагт үүр нүхэндээ байх ч, бүрхэг сэрүүн өдөр гаран хоол тэжээл хайна. Тэд их удаан хөдөлгөөнтэй ба идсэн хоол тэжээл нь бүрэн гүйцэд боловсортол 14 хоног болдог аж. Гэхдээ хэргцээтэй үед богино зайд 40 км/ц хүртэд хурдлах чадвартай юм. Динго болон Тасманийн чөтгөр голдуу вомбатаар хооллодог байна.

Идэш тэжээл[засварлах | кодоор засварлах]

Вомбат нь өвсөн тэжээлтэн ба ургамлын навч, үндэс, өвс, холтос зэргээр хооллодог.


Эмэгчин вомбат 20-22 хоног хээлээ тээх ба нэг удаа нэг зулзага гарган, сайтар хөгжсөн уутандаа 6-7 сар өсгөдөг ажээ. Зулзага нь 18 сар хүрээд нас бие гүйцнэ.

Зүйлүүд[засварлах | кодоор засварлах]

Өдгөө амьд буй 3 зүйл вомбат бий. Эдгээр нь:


Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Vombatidae – Викимедиа зураг, бичлэг, дууны сан