Гаи Фоокс

Guy fawkes

Гаи Фоокс (1570 оны 4 сарын 131606 оны 7 сарын 31), мөн Guido Fawkes гэж танигдсан. 1605 оны бууны дарь бослогод оролцож, баригдсан. Фоокс Йоркт төрж, боловсрол эзэмшсэн. Фоокс сүүлд католик шашинтан болж Европт очиж Испанийн католикууд Германы протестантуудын хооронд болсон 80 жилийн дайнд Испанийн талд тулалджээ. Сүүлд Томас Винтуртай уулзаж, хамт Англи руу буцжээ. Винтур Фооксыг Жэймс хааныг хороох бослогыг удирдсан Роберт Кэйтсбитэй танилцуулснаар тэрээр бослогд нэгдэж хожим баригдан хоригдсон юм. Түүнийг 7 сарын 31-нд цаазаар авах болсон бөгөөд, өмнөх өдөр нь яргаллаас (дүүжлэх, живүүлэх, мөчлөх) зугтахын тулд тэрээр түүнийг дүүжлэх байсан тавцангаас үсэрч хүзүүгээ хугалж нас баржээ. Фоокс 1605 оны 11 сарын 5-ны бүтэлгүйтсэн Дарин хуйвалдааны бэлэг тэмдэг болсон бөгөөд, уг өдрийг Англид жил болгон тэмдэглэсээр иржээ. Ихэвчлэн түүний зургийг түүдэг галд шатааж, дараа нь салют бууддаг.

Тэмдэглэлт өдөр болон бэлэг тэмдэг[засварлах | кодоор засварлах]

1605 оны 11 сарын 5-нд лондончууд Жэймс хаан халдлагаас амьд гарсныг тохиолдуулж түүдэг гал дээр Фооксын зургийг анх шатааснаар энэ нь уламжлал болон жил болгоны 11 сарын 5-нд “Bonfire night буюу түүдэг галын шөнө” гэгдэн тэмдэглэгдэх болжээ.

Гаи Фооксын баг[засварлах | кодоор засварлах]

Гаи Фооксын баг нь 1982 оны “V for Vendetta” кинонд бууснаар анх танигджээ. Интернэт Форумууд дээр багийг ашиглах болсноор уг багийг улс төрчид, банк санхүүгийн байгууллагуудын эсрэг эсэргүүцэл тэмцэлд оролцогчид өмсөцгөөх болсон бөгөөд дэлхий даяар алдаршсан.

 Commons: Category:Guy Fawkes – Викимедиа дуу дүрсний сан