Галактикийн байршлын систем
Галактикийн байршлийн систем нь Нарыг төв болгож, Тэнгэрийн Заадсын төвийг ерөнхий чиглэлээ болгосон огторгуйд биетүүдийн байршлыг тодорхойлогч тойргон байрлалаар тооцоологч систем юм. Энэ систем нь баруун гарын дүрмийг баримталдаг ба хойд болон зүүн чиглэлд эерэг тооллыг тооцдог.
1958 онд Олон Улсын Одон Орны Холбооноос галактикийн координатын системийг галактикт элбэг орших идэвхгүй устөрөгчөөс цацрах 21см-ийн радио цацаргалт дээр тулгуурлаж шинээр тогтоож хуучин 1932 оны системийг халсан юм.
Галактикийн уртраг ба өргөрөг
[засварлах | кодоор засварлах]Уртраг нь (l жижиг латин л) галактикийн экваторын дагуу галактикийн төвөөс зүүн тийш зайг хэмжинэ, нэгж нь градус байна. Өргөрөг нь (b) экваторт перпендикуляр зайг хэмжиж хойд зүгт эерэг ба өмнөд зүгт сөрөг хэмжээг заана. Галактикийн хойд туйл нь +90° байна.
Одны ордоор экваторыг тогтоох
[засварлах | кодоор засварлах]Галактикийн экватор нь дараах ордуудаар дайрдаг:[1]