Jump to content

Ганбатын Алтангэрэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ганбатын Алтангэрэл нь Ховд аймгийн Мянгад сумын уугуул, Үндэсний бөхийн улсын начин цолтой бөх. Анх 1998 онд Монгол

Ганбатын Алтангэрэл
Төрсөн өдөр1982 оны 12 сарын 2 (1982-12-02)
(одоо
  1. REDIRECTЗагвар:25 настай)
Төрсөн газарМонгол улсын Ховд
аймгийн Мянгад сум
Алдар цол
Бөхийн цолулсын харцага
Цол ахисан он жил
Улсын харцага2011
Аймгийн арслан2006
Улсын наадмын барилдааны амжилт
Шөвгөрсөн1 ( 2011)

улсын заан Д.Мягмарын нэрэмжит Ховд аймгийн аварга шалгаруулах өсвөрийн үндэсний бөхийн барилдаанд түрүүлж бөхийн гараагаа эхэлсэн 2003 онд Ховд аймгийн Мянгад сумын баяр наадамд түрүүлж " Сумын заан " цол хүртсэн. Бөхийн анхны багш Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат аймгийн начин Бямбалуу юм.

Г.Алтангэрэлийн бөхийн удам гэвэл ээжийн талаар Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат Монгол улсын харцага Түмэннасангийн Амартүвшин юм.

Барилдааны амжилт

[засварлах | кодоор засварлах]

Улсын наадмын дэвжээнд

[засварлах | кодоор засварлах]
  • Их Монгол улсын 801, Ардын хувьсгалын 86 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Зүүнговь сумын харьяат залуу бөх Л.Чинзоригоор нэг давж хоёрын даваанд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат улсын начин Д.Батболдод өвдөг шороодсон.
  • Их Монгол улсын 802, Ардын хувьсгалын 87 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Ихтамир сумын харьяат залуу бөх Б.Бархасбадиар нэг, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат аймгийн арслан Т.Алтаншагайгаар хоёр давж гурвын даваанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын харцага Т.Мөнгөнцоожид өвдөг шороодсон.
  • Их Монгол улсын 803, Ардын хувьсгалын 88 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат залуу бөх Б.Гантулгаар нэг давж хоёрын даваанд Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат аймгийн арслан Б.Сангисүрэнд өвдөг шороодсон.
  • Их Монгол улсын 804, Ардын хувьсгалын 89 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Завхан сумын харьяат залуу бөх М.Цэрэндоржоор нэг, Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат аймгийн арслан Ж.Мөнгөнөөр хоёр, Увс аймгийн Тэс сумын харьяат улсын заан Д.Бумбаяраар гурав давж дөрвийн даваанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын заан Б.Ганбатад өвдөг шороодсон.
  • Тулгар төрийн 2220, Их Монгол улсын 805, Ардын хувьсгалын 90 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат залуу бөх Б.Дүвжидээр нэг, Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат аймгийн заан А.Алтанбаганаар хоёр, Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат аймгийн арслан Ц.Жамсрангаар гурав, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын харцага Г.Батбаяраар дөрөв, Ховд аймгийн Мөст сумын харьяат улсын заан Ц.Мягмарсүрэнгээр тав давж " Монгол улсын начин " цол, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат улсын арслан Д.Ганхуягаар зургаа давж " Монгол улсын харцага " цолыг хүртээд долоогийн даваанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат дархан аварга Г.Өсөхбаярт өвдөг шороодсон.
  • Тулгар төрийн 2222, Их Монгол улсын 807, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат залуу бөх Б.Мөнгөншагайгаар нэг, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат сумын заан О.Есөн-Эрдэнээр хоёр давж гурвын даваанд Төв аймгийн Баянцогт сумын харьяат улсын харцага Ө.Даваабаатарт өвдөг шороодсон.
  • Тулгар төрийн 2223, Их Монгол улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Тариат сумын харьяат залуу бөх Т.Баатархүүгээр нэг, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн харцага Б.Өнөржаргалаар хоёр давж гурвын даваанд Завхан аймгийн Алдархаан сумын харьяат аймгийн арслан Л.Лха-Очирт өвдөг шороодсон.
  • Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат залуу бөх Б.Өсөхбаяраар нэг, Төв аймгийн Баян сумын харьяат аймгийн харцага Б.Энх-Очирхуягаар хоёр давж гурвын даваанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат аймгийн арслан Б.Бат-Өлзийд өвдөг шороодсон.
  • Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат сумын заан Ж.Дорждагваар нэг давж хоёрын даваанд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат сумын заан А.Мягмаржавт өвдөг шороодсон.
  • Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат залуу бөх Н.Хишигбатаар нэг, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харьяат аймгийн харцага Г.Ширчинбатаар хоёр давж гурвын даваанд Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат улсын заан Д.Баасандоржид өвдөг шороодсон.

Аймгийн наадмын дэвжээнд

[засварлах | кодоор засварлах]
Он Амжилт Бөхийн тоо
2005 Ховд аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн " Аймгийн начин " цол хүртсэн. 128
2006 Ховд аймгийн баяр наадамд Увс аймгийн харъяат аймгийн начин Б.Бадарчаар долоо даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. 128