Гансүхийн Марал-Эрдэнэ
Appearance
Гансүхийн Марал-Эрдэнэ (1996 оны 5 сарын 25-нд Улаанбаатарт төрсөн) нь Монголын мөсөн дээрх уран гулгагч. 2005 оноос Япон улсын Нагоя хотын Орион клубт уран гулгалтаар хичээллэж эхлэн, 2011 онд Монгол Улсыг төлөөлж Азийн өвлийн спортын наадамд өрсөлдсөн анхны мөсөн дээрх уран гулгагч болсон. Тэрээр 5 настайдаа эцэг эхийн хамт Нагоя хот руу нүүжээ. Өдгөө Марал-Эрдэнэ Чүүкёо их сургуульд суралцдаг бөгөөд тус сургуулиас төрөн гарсан дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт Асада Маотой уран гулгалтын арга хэмжээнүүдэд цуг оролцдог байна.
Амжилт
[засварлах | кодоор засварлах]2011 он
[засварлах | кодоор засварлах]- Азийн өвлийн наадам – 16-р байр
- Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн – 35-р байр
- Өсвөрийн гран при цуврал: Балт – 25-р байр, Таллинн – 28-р байр
2012 он
[засварлах | кодоор засварлах]- Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн – 35-р байр
- Азийн цом – 17-р байр (өсвөр)
- Өсвөрийн гран при цуврал: Покал д. Блауэн Швертер – 29-р байр, Нагоя ТВ цом – 26-р байр
2017 он
[засварлах | кодоор засварлах]- Финландын цом – 25-р байр
Хувийн дээд амжилт
[засварлах | кодоор засварлах]- Богино үзүүлбэр – 20.76 (2017)
- Чөлөөт үзүүлбэр – 44.62 (2017)
- Нийлбэр оноо – 65.38 (2017)