Асада Мао

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Асада Мао Уран гулгалт
Mao Asada Skate America 2013 SP (2).jpg
Улс ЯпонЯпон Япон
Төрсөн өдөр 1990 оны 9-р сарын 25
Төрсөн газар Нагоя
Өндөр 163 см
Жин 50 кг
Замнал
Төрөл Ганцаарчилсан уран гулгалт
Дасгалжуулагч Нобуо Сато
Бүжиг дэглээч Лори Нихол,
Татьяна Тарасова,
Шанета Фолле
Өдгөө зодог тайлсан
Зодог тайлсан 2017 оны 4-р сарын 10
Медалийн толь
Олимпын наадам 0 × Алт 1 × Мөнгө 0 × Хүрэл
ДА-Медаль 3 × Алт 1 × Мөнгө 1 × Хүрэл
ДТА-Медаль 3 × Алт 2 × Мөнгө 1 × Хүрэл
Олимпын цагариг Өвлийн олимп
0Мөнгө0 Ванкувер 2010 Эмэгтэй
Уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
0Мөнгө0 Токио 2007 Эмэгтэй
0Алт0 Гётеборг 2008 Эмэгтэй
0Алт0 Турин 2010 Эмэгтэй
0Хүрэл0 Лондон 2013 Эмэгтэй
0Алт0 Сайтама 2014 Эмэгтэй
Дөрвөн тивийн аварга шалгаруулах уран гулгалтын тэмцээнVorlage:Medaillen_Wintersport/Wartung/unerkannt
0Алт0 Коян 2008 Эмэгтэй
0Хүрэл0 Ванкувер 2009 Эмэгтэй
0Алт0 Чоньжү 2010 Эмэгтэй
0Мөнгө0 Тайбэй 2011 Эмэгтэй
0Мөнгө0 Колорадо-Спрингс 2012 Эмэгтэй
0Алт0 Осака 2013 Эмэгтэй
Хувийн дээд амжилт
 Нийт оноо 216.69 ДА 2014
 Чөлөөт 142.71 Олимп 2014
 Богино хөтөлбөр 78.66 ДА 2014
Уран гулгалтын гран при дэх байр
 Шагналт байр 1. 2. 3.
 Гран при шувтарга 3 2 0
 Гран при тэмцээн 10 4 1
Сүүлд шинэчилсэн: 29. März 2013

Япон улсын тамирчин, эмэгтэй ганцаарчилсан уран гулгалтын дэлхийн гурван удаагийн  (2008, 2010,2014) аварга Асада Мао (японоор 浅田 真央 - asada mao; англиар Mao Asada; оросоор Мао Асада) 1990 оны 9 сарын 25-нд Япон улсын Айчи мужийн Нагоя хотод төржээ. Асадо Мао 3-9 настайдаа балет бүжиж байгаад эгч Асада Майн хамтаар уран гулгалтаар хичээллэх болжээ. Тэрээр 14 насандаа 3 эргэлтэт аксель үсрэлтийг амжилттай гүйцэтгэж гоц авъяасаараа олныг гайхашруулж, 2005 онд олимпын наадмын аваргын төлөөх гол өрсөлдөгчид болох Ирина Слуцкая, Шизүка Аракава, Саша Коэн нарыг гран при цуврал тэмцээнүүдээр илүүрхэн ялж дэлхийд тэргүүлэх гулгагч хэмээгдэж байсан боловч 2006 оны Ториногийн Олимпд оролцоход насаар 87 хоног дутуу байсан юм. 2004 оноос багачуудын, 2006 оноос томчуудын уран гулгалтын тив, дэлхийн медаль хүртэх болсон. Түүнээс хойш олимпийн (2010) мөнгө, ДАШТ-ий гурваналт (2008, 2010,2014), ДАШТ-ий мөнгө (2007), дөрвөн тивийн АШТ-ий (2008-2013 оны хооронд) 3 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль, Гран при финал тэмцээний 4 удаангийн алт (2005, 2008,2012,2013) хошой мөнгөн (2006,2007) медаль зүүжээ.

Гулгалтын техник[засварлах | edit source]

Асада Мао 3 эргэлтэт аксель үсрэлтийг 2004 оноос одоог хүртэл 11 жил тасралтгүй гүйцэтгэж ирсэн бөгөөд уг үсрэтийг түүхэнд амжилттай гүйцэтгэж чадсан зургаан эмэгтэй гулгагчийн нэг юм.

Цахим холбоос[засварлах | edit source]

 Commons: Mao Asada – Викимедиа зураг, бичлэг, дууны сан