Гантөмөрийн Дашдаваа

Гантөмөрийн Дашдаваа нь Монгол улсын жүдогийн тамирчин юм. 1981 оны 1 сарын 8-нд Улаанбаатар хотод төрсөн. Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн. Үндэсний шигшээ багийн тамирчин. Бөхийн спортоор 1994 оноос эхлэн хичээллэсэн. Биеийн өндөр 168 см. Жин 73 кг. Тэмцээнд 73 кг-ын жинд барилддаг. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальтай.