Jump to content

Гантөмөрийн Түвдэндорж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Гантөмөрийн Түвдэндорж
Гантөмөрийн Түвдэндорж
Гантөмөрийн Түвдэндорж
 Монголын Эдийн засаг хөгжлийн дэд сайд
2023.01.05 –
ӨмнөхСанжаагийн Наранцогт
 Монголын Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд
2022.01.19 – 2023.01.05
ӨмнөхЦэрэндоржийн Батбаяр
ДараахМягмаржавын Ганбаатар
Овог нэрГантөмөрийн Түвдэндорж
Төрсөн (1980-03-04) 3 сарын 4, 1980 (46 настай)
Улс Монгол
Нам эвсэлМонгол Ардын Нам
Гэр бүлЭхнэр, 3 хүүхэд
СургуульХудалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургууль
Беркли коллеж
Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Гантөмөрийн Түвдэндорж

Гантөмөрийн Түвдэндорж нь Монголын улс төрч. Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар 2023 онд томилогдон өнөөг хүртэл ажиллаж байна.

Ховд аймгийн харьяат Гантөмөрийн ууган хүү болон 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн ерөнхий боловсролын Нэгдүгээр дунд сургуульд суралцаж төгссөн.

1998-2002 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг Олон улсын худалдааны мэргэжлээр суралцан 2002-2006 онд АНУ-ын Нью-Йорк хотын Беркли коллежийг Маркетинг, Бизнесийн удирдлага мэргэжлээр бакалавр зэрэгтэйгээр тус тус төгссөн.

Чөлөөт эдийн засгийн чиглэлээр идэвхитэй санаачлага гарган ажиллаж ирсэн түүний хувьд хувийн хэвшлийг дэмжин эдийн засгийн чөлөөтэй үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлж шинэ эдийн засагтай уялдуулах чиглэлээр хэд хэдэн томоохон ажил санаачлан хэрэгжүүлж байжээ.

АНУ-д бизнес олон улсын худалдааны чиглэлээр сурч эх орондоо ирсэнийхээ дараа уул уурхайн салбарт ажиллаж эхэлсэн. Тухайн үед байгаль орчныг хамгааллын менежментийг хэрэгжүүлсэн олон улсын стандартад нийцсэн уул уурхайн жишиг компани байгуулахаар ажиллаж байжээ.

Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг боловсруулан батлуулав.

[засварлах | кодоор засварлах]

Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар Сангийн яамны газрын дарга байхдаа ажиллаж 2022 онд УИХ-аар хэлэлцүүлэн баталсан байдаг.

Энэ хуулийн зорилт нь нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, төр, хувийн хэвшил эрсдэлийн оновчтой удирдлагад суурилан түншлэлийн гэрээний дагуу урт хугацаанд үр ашигтай хамтран ажиллах болон санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэгдсэн.

Энэ хууль 9 бүлэг 60 зүйлтэй.

Хууль хэрэгжиж эхэлснээр төр, хувийн хэвшлийн түншлэн хамтран ажиллах шинэ эрхзүйн орчин бий болж, хувийн хэвшлийн оролцоо хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаа зах зээлийг тэлэх, урт хугацаанд тогтвортой, харилцан үр ашигтай хамтран ажиллах, төрийн үйлчилгээний салбарт хувийн хэвшлийг татан оролцуулснаар өрсөлдөөнийг бий болгож, иргэдэд хүрэх үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зэрэг хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой харж, хүлээлттэй байна.[1]

Хэрэгжүүлж буй үйл ажиллагаа

[засварлах | кодоор засварлах]

Гантөмөрийн Түвдэндоржийн хэрэгжүүлж буй санаачилгууд нь Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлт, гадаадын хөрөнгө оруулалтын орчны сайжруулалт, бизнесийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой. Түүний Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайдын хувьд хийж буй гол ажлуудаас дурдвал:

  • Гадаадын хөрөнгө оруулалтын татах бодлого – Монгол Улсын инвестици, санхүүгийн орчныг сайжруулах, олон улсын түншүүдтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байна.
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөгжүүлэлтТөр-хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль-ийг УИХ-аар батлуулж, бизнесийн хамтын ажиллагааны эрхзүйн шинэ орчин бүрдүүлэх ажлыг удирдсан.
  • Инфраструктурын томоохон төслүүд – Зам, тээврийн салбар болон дижитал эдийн засгийн дэд бүтцийг хөгжүүлэх бодлогыг дэмжиж ажиллаж байна.
  • Ногоон эдийн засгийн санаачилга – Байгаль орчинд ээлтэй эрчим хүчний шилжилт, тогтвортой хөгжлийн бодлого, экологийн тэнцвэрийг хадгалах арга хэмжээнүүд дээр анхаарч байна.

Түүний эдгээр ажлууд нь Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлт, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилготой юм.

  • 2008-2010 онд "Чингис хаан гоулд" ХХК-д гүйцэтгэх захирлаар,
  • 2010-2012 онд "Индастриал Газ Депо" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар,
  • 2012-2016 онд "Өндөр Баянцогт" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар,
  • 2017-2018 онд Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газрын даргаар,
  • 2018-2022 онд Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын даргаар,
  • 2022-2023 онд Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд
  • 2023 оноос Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар ажиллаж байна.

Хувийн сонирхол

[засварлах | кодоор засварлах]

Мото спорт [2]