Jump to content

Гвинейн хялгасан хорхойн өвчин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дракункулёз
Бусад нэр
  • Гвинейн хялгасан хорхойн өвчин
  • dracontiasis
Хүний хөлний шархнаас гарч ирж буй D. medinensis өт
МэргэшилХалдварт өвчин
Шинж тэмдэгУрт цагаан өт мөлхөж гарч ирдэг өвдөлттэй цэврүү
Ердийн эхлэлХалдвар авснаас хойш нэг жилийн дараа
ШалтгаанГвинейн өтөөр халдварласан копепод залгих, бохирдсон ус уух
Урьдчилан сэргийлэхХалдвар авсан хүмүүс шархыг ундны усанд хийхээс урьдчилан сэргийлэх, бохирдсон усыг цэвэрлэх
ЭмчилгээӨтийг аажмаар гаргаж авах, шинж тэмдгийн эмчилгээ
ДавтамжДэлхий даяар жилд 13-15 тохиолдол бүртгэгддэг (2022–2024)[1][2]
Нас баралттохиолдлын ~1%

Дракункулёз буюу Гвинейн хялгасан хорхойн өвчин (GWD) нь Гвинейн хялгасан хорхойгоор үүсгэгддэг.[3] Гвинейн хорхойн авгалдайг идсэн усны бөөс орсон усыг ууж хэрэглэснээр уг өвчнийг тусдаг.[3] Эхэн үед ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй.[4] Жилийн хугацаа өнгөрсний дараа эм хорхой ихэвчлэн хөлний арьсанд цэврүү үүсгэдэг тул тухайн халдвар авсан хүнд шатаж байгаа мэт өвдөлт мэдрэгддэг.[3] Улмаар хэдэн долоо хоногийн дараа хорхой арьснаас гарч ирдэг.[5] Энэ хугацаанд алхах эсвэл ажиллахад хүндрэлтэй болдог.[4] Уг өвчин нь нас баралтын шалтгаан болох нь ховор байдаг.[3]

Хүмүүс бол Гвинейн хорхойгоор халдварладаг цорын ганц амьтан юм.[4] Уг хорхойн өт нэгээс хоёр миллиметр өргөн байдаг бөгөөд нас бие гүйцсэн эм хорхой нь 60-100 см урт болдог (эр хорхойнууд үүнээс хамаагүй богино байдаг).[3][4] Хүний биеийн гадна талд байхдаа өндөгнүүд нь гурван долоо хоног амьдрах чадвартай байдаг.[6] Үүнээс өмнө өндөгнүүдийг усны бөөс идэх ёстой.[3] Усны бөөсний дотор орсон авгалдай дөрвөн сар хүртэлх хугацаанд амьдрах чадвартай байдаг.[6] Тиймээс уг өвчин нь жил болгон хүмүүст халдварлан тархахад л тухайн нутаг дэвсгэртээ үргэлжлэн гарах нөхцөл бүрддэг.[7] Уг өвчнийг илэрдэг шинж тэмдгээр нь оношилдог.[8]

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ ба эмчилгээ

[засварлах | кодоор засварлах]

Урьдчилан сэргийлэхийн тулд өвчний оношлогоог эрт хийж, шархалсан хэсгийг ундны усанд хүргэхгүй байх хэрэгтэй.[3] Бусад арга хэмжээнд цэвэр ус хэрэглэх боломжийг сайжруулах, хэрэв ус бохирдсон байвал шүүж хэрэглэх явдал багтана.[3] Даавуугаар шүүж хэрэглэхэд л ихэвчлэн хангалттай байдаг.[5] Ундны бохирдсон усан дахь авгалдайнуудыг устгахын тулд темефос хэмээх химийн бодис ашиглан усыг ариутгаж болнo.[3] Уг өвчнийг эмчлэх эм бэлдмэл эсвэл вакцин байдаггүй.[3] Хорхойг гаргаж авахын тулд хэдэн долоо хоногийн турш түүнийг жижиг саваанд ороох замаар аажуухан салгадаг.[4] Хорхойг гаргаж авахад үүсдэг шархлаа нь голдуу нянгаар халдварладаг байна.[4] Хорхойг салгаж авсны дараа хэдэн сарын туршид өвдөлт мэдрэгддэг.[4]

Өвчний тархалтын судалгаа ба түүх

[засварлах | кодоор засварлах]

2013 онд уг өвчний 148 тохиолдол бүртгэгджээ.[3] 1986 онд 3.5 сая тохиолдол бүтгэгдэж байсантай харьцуулахад энэ нь буурсан үзүүлэлт юм.[4] 1980-аад онд 20 улс оронд тохиолдож байсан бол одоогоор Африкийн зөвхөн 4 улсад бүртгэгдэж байна.[3] Хамгийн ихээр нэрвэгдээд байгаа улс бол Өмнөд Судан юм.[3] Уг өвчин нь устан арилж буй хамгийн анхны шимэгч хорхойгоор үүсгэгддэг өвчин болох магадлалтай байгаа.[9] Гвинейн хорхойн өвчний талаар эрт дээр үеэс мэддэг байсан.[4] МЭӨ 1550 онд бичигдэж байсан Египтийн анагаах ухааны Ebers Papyrus номонд энэ өвчний талаар дурдсан байдаг .[10] Дракункулёз хэмээх нэр нь "жижиг луунуудад нэрвэгдэх" гэсэн утгатай Латин хэллэгээс гаралтай бөгөөд[11] европчууд 17-р зуунд Баруун Африкийн Гвинейн эрэг дээр уг өвчин гарч байгааг ажигласны дараа "Гвинейн хорхой" гэж нэрлэх болжээ.[10] Гвинейн хорхойтой ижил төстэй төрөл зүйлүүд бусад амьтдыг өвчлүүлдэг.[12] Харин ажиглахад хүмүүст халдварладаггүй бололтой.[12] Уг өвчнийг халуун орны мартагдсан өвчин гэж ангилдаг.[13]

  1. "Update: 14 human cases of Guinea worm reported in 2023". Carter Center. 6 March 2024. Архивласан огноо 2024-03-10. Татаж авсан: 19 April 2024.
  2. "Update: 15 Human Cases of Guinea Worm Reported in 2024", 2024-05-15, <https://reliefweb.int/report/world/15-human-cases-guinea-worm-reported-2024>
  3. 3.00 3.01 3.02 3.03 3.04 3.05 3.06 3.07 3.08 3.09 3.10 3.11 3.12 "Dracunculiasis (guinea-worm disease) Fact sheet N°359 (Revised)". World Health Organization. March 2014. Татаж авсан: 18 March 2014.
  4. 4.0 4.1 4.2 4.3 4.4 4.5 4.6 4.7 4.8 Greenaway, C (Feb 17, 2004). "Dracunculiasis (guinea worm disease)". CMAJ : Canadian Medical Association journal = journal de l'Associationmedicalecanadienne. 170 (4): 495–500. PMC 332717. PMID 14970098. {{cite journal}}: Missing pipe in: |journal= (help)
  5. 5.0 5.1 Cairncross, S; Tayeh, A; Korkor, AS (Jun 2012). "Why is dracunculiasis eradication taking so long?". Trends in parasitology. 28 (6): 225–30. doi:10.1016/j.pt.2012.03.003. PMID 22520367.
  6. 6.0 6.1 Junghanss, Jeremy Farrar, Peter J. Hotez, Thomas (2013). Manson's tropical diseases (23rd edition хэвлэл). Oxford: Elsevier/Saunders. х. e62. ISBN 9780702053061. {{cite book}}: |edition= has extra text (help)CS1 maint: multiple names: authors list (link)
  7. "Parasites - Dracunculiasis (also known as Guinea Worm Disease) Eradication Program". CDC. November 22, 2013. Татаж авсан: 19 March 2014.
  8. Cook, Gordon (2009). Manson's tropical diseases (22nd ed. хэвлэл). [Edinburgh]: Saunders. х. 1506. ISBN 9781416044703. {{cite book}}: |edition= has extra text (help)
  9. "Guinea Worm Eradication Program". The Carter Center. Carter Center. Эх хувилбараас архивласан: 2015-03-11. Татаж авсан: 2011-03-01.
  10. 10.0 10.1 Tropical Medicine Central Resource. "Dracunculiasis". Uniformed Services University of the Health Sciences. Эх хувилбараас архивласан: 2015-06-14. Татаж авсан: 2008-07-15.
  11. Barry M (June 2007). "The tail end of guinea worm — global eradication without a drug or a vaccine". N. Engl. J. Med. 356 (25): 2561–4. doi:10.1056/NEJMp078089. PMID 17582064. Эх хувилбараас архивласан: 2010-07-06. Татаж авсан: 2015-08-14.
  12. 12.0 12.1 Junghanss, Jeremy Farrar, Peter J. Hotez, Thomas (2013). Manson's tropical diseases (23rd edition хэвлэл). Oxford: Elsevier/Saunders. х. 763. ISBN 9780702053061. {{cite book}}: |edition= has extra text (help)CS1 maint: multiple names: authors list (link)
  13. "Neglected Tropical Diseases". cdc.gov. June 6, 2011. Татаж авсан: 28 November 2014.