Jump to content

Германы Стандартчиллын Хүрээлэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Германы Стандартчиллын хүрээлэнгийн эмблем
Берлиний Тийргартен даxь ГСИ-ын албаны төв байр

Германы Стандартчиллын Хүрээлэн (герм. Deutsches Institut für Normung, товчоор: DIN буюу ГСХ) нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын үндэсний стандарчиллын байгууллага юм. Тус байгууллага нь 1917 оны арванхоёрдугаар сарын 22-нд «Германы аж үйлдвэрийн стандартын хороо» нэртэйгээр үүсгэн байгуулагджээ. 1926 онд нэрээ өөрчлөн «Германы стандартын хороо» болгосон ба үүгээр өөрсдийн үйл ажиллагааны хүрээг зөвхөн аж үйлдвэрээр хязгаарлагдахгүй болсон гэдгээ илэрхийлжээ.

Өнөөгийн нэрээ (Deutsches Institut für Normung) 1975 онд тус байгууллага болоод Холбооны Герман Улсын хооронд бий болсон «Стандартын гэрээ»-тэй холбоотойгоор сонгосон байна. Тус байгууллагын удирдлага дор ажлын хорооноос гаргаж буй стандартыг DIN-Стандарт гэж нэрлэдэг.

Энэ стандарчиллын байгууллагын ажлын үндсэн зарчмыг DIN 820 стандартаар тодорхойлон бичсэн нь:

  • хэрэглэгчид ойлгомжтой байх
  • бүх сонирхлын бүлгийнхэний оролцоо
  • нэгдмэл байдал
  • сайн дурын үндсэн дээр
  • олон улсын чанартай
  • зөвшилцөл
  • зах зээлд чиглэсэн
  • нийтийн хэрэглээнд зориулагдсан
  • нээлттэй байx
  • шинжлэх ухаан техникийн өнөөгийн байдал
  • ил тод байдал
  • эдийн засгийн хэмнэлттэй

Гүйцэтгэх үүрэг

[засварлах | кодоор засварлах]

Германы стандартчиллын хүрээлэнгийн гүйцэтгэх үүрэг нь нийтийн хэрэгцээнд зориулсан олон нийтийн сонирхлын дагуу стандартчиллыг гаргах, зохион байгуулах, хянах, зохицуулаx үүрэгтэй.

  • www.din.de – Албан ёсны цахим хуудас