Гестапо

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Гестапогийн дарга-Хайнрих Мюллер

Гестапо (герман. Gestapo; Geheime Staatspolizei гэдгийн товчлол, «төрийн нуцц цагдаа») — Нацист Германы нууц цагдаагийн байгууллага. 1933—1945 онуудад Германы болон тухайн үед эзлэн авсан орнуудын газар нутагт үйл ажиллагаагаа явуулж байсан. Зохин байгуулалтын хувьд Германы Дотоод хэргийн яамны бүрэлдэхүүнд орж байсан бөгөөд 1939 оноос Нацист намын хяналтан доор байсан Эзэнт улсын аюулгүй байдлын Ерөнхий удирдах газрын харьяа байжээ.

Гестапо нь Адольф Хитлерийн эрх барьж буй засгийг эсэргүүцэгчид, дургүйцсэн, эсэргүүцэгчдийг мөрдөж мөшигдөг газар байжээ. Энэ байгууллага нь өргөн эрх мэдэлтэй байсан тул Германд төдийгүй эзлэгдсэн нутаг дэвсгэрт бодлогоо хэрэгжүүлэх хамгийн чухал хэрэгсэл байжээ. Үүний зэрэгцээ Гестапо урьдчилан сэргийлэх баривчлах эрхтэй (герман. Schutzhaft) шүүхийн шийдвэргүйгээр шоронд хорих, хорих лагерьт хорих эрхтэй байжээ.

Үүссэн түүх[засварлах | edit source]

Гестапог 1933 оны 4-р сарын 26-нд Пруссын Дотоод хэргийн сайд Херманн Геринг байгуулжээ. Эхэндээ энэ нь харьцангуй даруухан - үүрэг нь улс төрийн өрсөлдөгчдийг хянах, тэмцэх явдал байсан. Тус газрын даргаар Рудольф Диэлс томилогдож тус байгууллага Төрийн нууц цагдаа гэгддэг болсон.

Гестапо яваандаа өргөжиж Прусс даяар салбарууд байгуулагдсан байна. Үүний зэрэгцээ Баварийн цагдаагийн газрын дарга, Рейхсфюрер СС Хенрих Химмлер Германы янз бүрийн улс орны улс төрийн цагдаагийн нэгжүүдийг нэгтгэхээр ажиллаж байв. Аажмаар Германы бүх улс төрийн цагдаа, Пруссаас бусад нь Гиммлерт захирагддаг болжээ. 1933 оны 11-р сарын 30-нд Геринг Пруссын засгийн газрын Ерөнхий сайдын хувьд зарлиг гаргаж, түүний дагуу Гестапо Пруссын Дотоод хэргийн яамны харьяанаас гарч бие даасан байгууллага болсон байна.

1939 оны 9-р сарын 27-нд хүчний байгууллагуудыг нэгтгэж Эрүүгийн цагдаа, улс төрийн цагдаа, цагдаагийн бусад алба, SD албадыг Рейхийн аюулгүй байдлын ерөнхий газарт нэгтгэсэн (герман:- RSHA) гэх болж Гестапо IV хэлтэст багтсан бөгөөд тэргүүн Хайнрих Мюллер болжээ.