Гиппократын тангараг
Харагдац
Гиппократын тангараг нь (НТӨ 470—377, Зарим нь 356 он ч гэсэн буй) эртний грекийн аугаа их эмч, эртний анагаах ухааныг шинэчлэгч олон үе дамжсан эмч бөгөөд түүний анхны багш, эцэг Гераклид нь эмч, эх Фенарет нь эх баригч байжээ. Тэрбээр анагаах ухааны олон шилдэг бүтээл туурвиж үлдээсний нэг нь «Эмчийн тангараг» юм. Гиппократ энэхүү тангарагтаа эмчийн ёсзүй, хариуцлага, үйл ажиллагааны дагаж мөрдөх үндсэн зарчмуудыг анх нэгтгэн цэгцэлжээ.
- Доор өргөх тангараг, өчих өчил бичиг юүгээ өөрийн хүчин ухахуй, билгийн чинээгээр чин үнэнчээр гүйцэтгэсүү хэмээн оточ Апполлон, Асклепий, Гигиея, Панакея, ялгуусан охид дагинас хийгээд тэнгэр нар юугаан урин залж тэдний тольдогч түмэн мэлмийн өмнө андгайлсугай. Үүнд намайг эмнэхүй урлагийн эрдэмд сургагч юугаан эцэг эх лүгээ сацууд үзэж өөрт олдсон хүртснээ түүнтэй хуваалцан, хэрэг тохиолдвоос гачигдахуйн цагт нь туслаж байсугай! Түүний орыг залгамжлагсдыг ахан дүүсээ хэмээн үзэж, анагахуй эрдэм юугээн тэднийг судалъя хэмээн хүсвэл ямар ч харамж шан үгсэл гэрээ гэлгүйгээр заасу. Сургаал зааж, аман хичээл, сургах бусад бүхнийг өөр хэнд ч бус, өөрийн болон багшийн хөвгүүд хийгээд гагцхүү анагаахуй ухааны жам дагуу ам өчил андгай тангаргын барилдлагат шавь нартаа сонсгож байсуу. Би бээр өвчтөний ахуй дэглэмийг тэдэнд аливаа хор хөнөөл, шударга бусын гэм хүргэхээс татгалзан, өөрийн хүчин чадал, ухахуй билгийн чинээнд нийцүүлэн ямагт тэдний тус буянд чиглүүлсүгэй.
- Aмь бүрэлгэх аливаа хэрэглүүрийг би надаас гуйх хэн бээр хэрхэвч үл өгсүү. Тэр мэт санаа бодлыг хэрэгжүүлэх зам мөрийг хэнд ч үл заасу би. Түүнчлэн ямар ч бүсгүй хүнд үр хөврөл хөндөх хэрэглэл (ерөндөг) үл гардуулсуу.
- Би бээр аж төрөл, ажил эрдэм юугаан насан туршид, гэм зэмгүй, ариухнаа хөтлөн залсуу
- Цулст нь чулуу тогтохуй өвчнөөр энэлэгчдийг ямар ч тохиолд боловч эс хэрчин хагалж, үүнийг эл ажлаар оролдогч бусад хүнд хүртээж байсуу.
- Ямар ч айлд орвол, аливаа санаатай, шударга бус, хөнөөлтэй бүхэн, нэн ялангуяа эм, эр, иргэн, боол, хэний ч хайр сэтгэлийн хэрэг бүхнээс хол байж, гагцхүү өвчтөний тусын тулд орж байсуу.
- Би бээр эмнэх, түүнчлэн эс эмнэх цагтаа хүмүүсийн аж төрлийн зарлан задалж үл зохилдох бүхнийг огоот үл үзэн, үл сонсон, тэр мэтсийг хүний нууц гэмээн таг дуугүй өнгөрч байя. Андгай тангараг юугаан эс эвдэн гүйцэлдүүлэгч миний аж амьдрал, ажил эрдэмд минь аз жаргал хүртэж, хүн тоотноос цаглашгүй мөнхийн яруу алдар олдох болтугай! Тангаргаас няцаж, худал хуурмаг андгайлагчдад үүний эсэрэг нь хүртэх болтугай.
Википедиагийн чанарын стандартад нийцүүлэхийн тулд энэ өгүүллийг хянан тохиолдуулах хэрэгтэй байна. Энэ талаар хэлэлцүүлгийн хуудас дээр юм уу энэ тэмдгийг илүү нарийвчилсан тэмдгээр солино уу. |
Эрдэмтний тайлбар: Анагаах ухааны эцэг гэж алдаршсан эртний Грекийн аугаа их оточ Гиппократын алдарт тангарагт орчин үеийн эмчийн ёсзүйн үндсэн санахад зар аугаа хүний суу билэг ямар их гэдгийг арга буюу биширнэ.
Орчин үеийн хувилбар: Гиппократын тангараг
- Өргөх тангараг, өчил бичиг юүгээ чин үнэнчээр гүйцэтгэсүү хэмээн оточ Апполон, Аскелий, Гигиея, Панакея, ялгуулсан охид дагинс хийгээд тэнгэр нар юугаан урин залж тэдний тольдогч мэлмийн өмнө андгайлсугай.
- Намайг анагаах урлагын эрдэмд сургагч багш юугаа эцэг эх лүгээ санаж, өөрт олдсон хүртсэнээ түүнтэй хуваалцаж гачигдахуйн цагт нь туслаж байсуу. Түүний орыг залгамжлагсдыг ахан дүүсээ хэмээн үзэж, тэднийг анагаахуй эрдэм судлая хэмээвэл ямар ч шан харамж, гэрээ хэлцэлгүйгээр заасугай.
- Алив сургаал, хичээл ном бүхнийг өөрийн болон багшийн хөвүүд хийгээд анагаах ухааны жам дагуу надтай тангарагын барилдлагаат шавь нартаа сонсгож байсуу.
- Би бээр өвчтөнд аливаа хор хөнөөл, шудрага бусын гэм хүргэхээс татгалзан өөрийн хүчин чадал, оюун ухааныг тэдний буянд чиглүүлсүгэй,
- Амь бүрэлгэх аливаа хэрэглүүрийг надаас гуйх хэн ч бай бүү өг, тэр мэт санаа бодлыг хэрэгжүүлэгч зам мөрийг хэнд ч бүү заасугай.
- Би бээр насан туршдаа аж амьдрал, ажил, эрдэм юугаа гэм зэмгүй ариунд хөтлөн залсуу. Ямар ч айлд орвол эр эм, иргэн боол хэний ч хайр сэтгэлийн хэрэг бүхнээс хол байж гагцхүү өвчтөний тусын тулд орж байсуу.
- Би бээр эмнэх, эс эмнэх цагтаа хүмүүсийн аж төрлийг зарлан задлаж, үл зохилдох бүхнийг хүний нууц хэмээн таг дуугуй өнгөрч байя.
- Андгай тангараг юугаа эс эвдэн гүйцэлдүүлэгч миний аж амьдрал, ажил эрдэмд минь аз жаргал хүртэж хүн зоноос цаглашгүй мөнхийн яруу алдар олох болтугай.
- Тангарагаас няцаж, худал хуурмаг андгайлагчдад үүний эсэргэн хүртэх болтугай.