Голланд өвчин

Энэ нийтлэл бол эдийн засгийн салбарын гоц үзэгдлийн тухай юм.

Голланд өвчин гэх энэхүү ухагдахуун бол эдийн засгийн салбар дахь байгалийн баялгийн өсөлт, үйлдвэрлэлийн салбарын уналт хоёрын харьцаагаар тодорхойлогддог. Онолын хувьд бол байгалийн нөөцөөс үүсэх ашгийн өсөлт (эсвэл гадаад тусламж) нь валютын ханшийг өсгөснөөр бусад салбарын өрсөлдөх чадварыг бууруулж, өсөлтийг удаашруулах ба мөн нийтийн үйлчилгээний салбарт бизнес эрхлэх сонирхлыг үгүй болгодог. Хэдий тийм боловч байгалийн баялгийн ашиглалт л хамгийн чухал нь болсон гэдгийг, эсвэл үйлдвэрлэлийн салбарын орлого ашиг буурч байгаа гол шалтгаан бол энэ гэдгийг тодорхойлоход маш хэцүү юм. Учир нь глобал эдийн засгийн хэтэрхий олон хүчин зүйлс, нарийн учир шалтгаантай тоглолтууд эдийн засагт нөлөөлж байдаг.

Байгалийн баялгаа олж нээх хэрээр энэ нь гадаад валютын их урсгалыг татаж, байгалийн баялгийн үнийн огцом давалгаанд хүч нэмснээр, мөн гадаад тусламж, шууд хөрөнгө оруулалтын нөлөөгөөр ямар ч байсан хөгжлийн үр дүнг авчирдаг.

Энэ нэр томьёог анх 1977 онд The Economist сэтгүүлийнхэн Нидерландад 1959 онд байгалийн хийн асар том орд нээгдсэний дараах үйлдвэрлэлийн салбарын уналтыг тодорхойлж хэрэглэсэн юм. Энэ үеийг улсын болон хувийн байгууллага хоёрын дунд хийсэн дэлхийн хамгийн том түншлэлийн үе гэдэг (Нидерландсе Газуни, Эссо (одоогийн ЭкссонМобил), Шелл нар, мөн Нидерландын засгийн газар).

Үндсэн загварчлал[засварлах | кодоор засварлах]

1982 онд В.Макс Корден, Ж. Питер Ниэрли нар Голланд өвчнийг эдийн засгийн загварчлалаар тайлбарласан. Энэ загварчлалд дараах ойлголтууд хамаарна. Худалдааны бус сайн салбар (үйлчилгээний салбар бас орсон), Худалдааны сайн салбар, Хөдөлгөөн ихтэй салбар ба Зогсонги салбар, бас Хөдөлгөөн ихтэй барааны салбар зэрэг орно.

Хөдөлгөөн ихтэй салбар нь ихэвчлэн байгалийн хий эсвэл газрын тосны олборлолтоос бий болдог. Мөн заримдаа алтны уурхай, нүүрс, эрдэнийн чулуу, хөнгөн цагааны олборлолтоос, тэр ч байтугай тариалалтын нөлөөгөөр ч бий болдог. Жишээлбэл кофе, какаоны тариалалт нь хөдөлгөөн ихтэй салбар гэж тооцогдож болно. Зогсонги салбар гэдэг нь ерөнхийдөө аж үйлдвэржилтийг хэлж байгаа бөгөөд мөн мал аж ахуйн салбарыг хэлэх боломжтой.

Нөөц ихсэх нь эдийн засагт хоёр замаар сөрөг нөлөө үзүүлдэг. Нөөц шилжих нөлөө гэдэгт байгалийн нөөц ихэссэнээр тэнд ажиллах хүч ихээр дутагддаг тул зогсонги салбаруудаас ажиллах хүч хөдөлгөөн ихтэй салбарт шилждэг. Энэхүү шилжих үзэгдлийг үйлдвэржилтийн шууд уналт гэдэг. Гэхдээ энэ бол харьцангуй бага нөлөөтэй.

Зарлага өсөх нөлөө гэдэг нь нөөц ихэссэнээс болж нэмэлт ашиг орлоготой болсны үр дүнд зарлага өссөнөөс бий болдог. Нэмэлт ашиг орлоготой болсноос болж худалдааны бус салбарт зогсонги салбаруудаас ажиллах хүч шилжих боломж улам нэмэгддэг. Энэхүү зогсонги салбараас худалдааны бус салбарт ажиллах хүч шилжих үзэгдлийг үйлдвэржилтийн шууд бус уналт гэдэг. Худалдааны бус салбарын хэрэгцээ өссөнөөс барааны үнэ өсдөг. Гэхдээ худалдааны салбар бол олон улс дундын нөлөөнд байдаг тул өөрчлөлт хийгдэх нь бага. Харин энэ л жинхэнээсээ валютын ханшийн өсөлтийг бий болгодог.

Бууруулах[засварлах | кодоор засварлах]

Голланд өвчний аюулыг бууруулах хоёр үндсэн арга бий. Валютын ханшийг тогтвортой байлгах, үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах. Эхний арга нь улсад орж ирэх гадны орлого ашгийг шууд оруулалгүй, нэг хэсгийг нь тусгай санд төвлөрүүлэх замаар удаашруулан жигд авчрах юм. Энэхүү арга нь зарлагын өсөлтийн нөлөөнөөс хамгаалдаг сайн талтай. Бас нэг сайн үр дүн нь улсад орж ирэх орлого ашиг тогтвортой урсан орж ирэх урт хугацааны эх үүсвэр болдог учраас орж ирэх эсэх нь мэдэгдэхгүй, гэнэт орж ирдэг их орлогоос илүү сайн нөлөөтэй байдаг. Товчхондоо бол энэ арга нь ирээдүйдээ зориулан хадгаламж үлдээж явна л гэсэн үг. Хөгжиж буй орнуудад энэ арга нь ядуурлаа бууруулахад зарцуулахад нь саад болж байгаа мэт ойлгогддог тул улс төрийн хувьд шийдвэр гаргахад их хэцүү байдаг. Гэхдээ дэлхий дээрх баялгийн сангуудын талаарх дараах сайн жишээнүүдийг дурдаж болно. Норвегийн Засгийн газрын тэтгэмжийн сан, ОХУ-ын Эдийн засгийн тогтвортой байдлын сан, мөн Азарбайжаны Улсын Газрын тосны сан, Кувейтийн ирээдүйн хойч үеийн сан зэрэг байгууллагууд байна.

Боловсрол ба дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах нь үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг нэмдэг. Бас нэг хувилбар нь гаалийн тарифаар дамжуулан хамгаалах аргыг хэрэглэх, энэ нь төсвийн илүүдлийг (хураамжийг) өсгөдөг. Гэхдээ энэ нь аюултай стратеги байж болох бөгөөд Голланд өвчний нөлөөллийг улам муутгаж ч магадгүй юм.

Холбоосууд[засварлах | кодоор засварлах]