Jump to content

Гомбожавын Мэнд-Ооёо

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Гомбожавын Мэнд-Ооёо
Төрсөн: Гомбожавын Мэнд-Ооёо
1952
Сүхбаатар аймгийн Онгон сум
Ажил үйл 3охиолч
Яс үндэс Халх
Улс орон Монгол улс
Төрөл Яруу найраг
Шагнал Чингис хаан одон
[Mend-Ooyo.mn Вэбсайт]

Гомбожавын Мэнд-Ооёо (1952 онд Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн) нь Монголын яруу найрагч юм. 1996 онд Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол, 2015 онд Чингис хаан одон хүртсэн.

Мэнд-Ооёо 1970 онд Улаанбаатар хотын Багшийн сургууль, 1978 онд Улсын Багшийн Дээд Сургуулийн монгол хэл-уран зохиолын ангийг дүүргэсэн. Сүхбаатар аймагт багш, Монголын Радиогийн урлаг, соёлын редакцид редактор, ерөнхий редактор, Монголын Соёлын Сангийн гүйцэтгэх захирал, дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгч, Засгийг газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга зэрэг ажлыг хийжээ.

  • Бодлын шувуу шүлгийн цоморлиг (1980)
  • Жиргээ хөөрхөн шувуухай (1980)
  • Уулнаас өндөр тэмээ (1984)
  • Өлзий утас шүлгийн цоморлиг (1985)
  • Хуурын магнай шүлгийн цоморлиг (1990)
  • Алтан овоо шүлгийн цоморлиг (1993, 2002: ISBN 99929-0-081-4, 2007: ISBN 99929-1-154-9)
  • Утгын болор сүм шүлгийн цоморлиг (1997)
  • Билгийн мэлмий нээгч (1997)
  • Найман шаргын дууль (2000)
  • Тэнгэрийн хаяанаас нүүдэлчин айсуй (2002: ISBN 99929-6-052-3)
  • Морин хуурын судар (2003: ISBN 99929-6-071-X)
  • Морин хуурын арван хоёр зохионгуй (2003)
  • Дарьгангын хөх шастир (2004)
  • Морин хуурын судар (2005: ISBN 99929-6-304-2)
  • Гэрэлтэх агшин бүр (2010: ISBN 978-99929-1-856-X Invalid ISBN)
  • Хэсэг цагаан манан (2010: ISBN 978-99929-1-855-1 Invalid ISBN)
  • Гэгээнтэн (2012: ISBN 99962-1-608-X)
  • Шилийн Богд (2015: ISBN 99973-2-885-X)
  • Гол ус тунгалагших цагт (2015: ISBN 99973-2-937-3 Invalid ISBN)
  • Он цагийн хүрд (2016 978-9973-3-667-5)
  • Оюун санааны хээр тал (2016 ISBN 99973-3-666-6)

Түүний бүтээлүүд англи, япон, унгар, орос, хятад, нидерланд, герман, франц зэрэг 30 гаруй хэлнээ орчуулагдсан.

  • Ээжийн бүүвэйтэй хорвоо (1981, Р. Энхбазарын ая)
  • Энх өглөө (1982, Р. Энхбазарын ая)
  • Намрын инээмсэглэл (1983, Р. Энхбазарын ая)
  • Дэлхий ээж (1985, Р. Энхбазарын ая)
  • Малчин (1985, Б. Баттөмөрийн ая)
  • Адуу молор эрдэнэ (1992, Н. Жанцанноровын ая)
  • Тэлмэн хөх зэрэглээ (1995, Н. Жанцанноровын ая)
  • Алтан ургийн нутаг (2005, Хатанбаатарын ая)
  • Орчлон дэлхийдээ бид жаргалтай (Д. Цогдэлгэрийн ая)