Jump to content

Гунгаагийн Баясгалан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Гунгаагийн Баясгалан- (1964 онд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн)- Монгол улсын хуульч, Үндсэн хуулийн цэцийн гишүүн.

Боловсрол

1981 онд Баянхонгор аймгийн 10 жилийн нэгдүгээр дунд сургууль төгссөн,

1986 онд ОХУ-ын Москва хотын Улсын Их Сургуулийн хуулийн анги дүүргэсэн,

1998 онд БНЭУ-ын Дели хотын их сургууль төгссөн.

Хуульч мэргэжилтэй, Хууль зүйн магистр зэрэгтэй. Орос, англи хэлтэй.

Ажилласан байдал  

1986-1991 онд Баянхонгор аймгийн прокурорын газарт мөрдөн байцаагч, хэсгийн прокурор, туслах прокурор,

1991-1999 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, Улсын ерөнхий прокурорын туслах, хэлтсийн дарга, Улсын ерөнхий прокурорын зөвлөх,

1999-2000 онд Хууль зүйн яаманд газрын дарга,

2000-2001 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,

2001-2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх,

2006-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,

2012-2016 онд “Партнерс форэвэр” ХХК-ийн захирал,

2016-2018 онд  Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,

2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга.

Монгол Улсын Их Хурлын санал болгосноор Монгол Улсын Их Хурлын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 58 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.

2024 оноос Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар ажиллаж байна.