Гунгаагийн Намжилваанчиг
Гунгаагийн Намжилваанчиг | |
---|---|
Нэр | Гунгаагийн Намжилваанчиг |
Цол | улсын арслан |
Төрсөн өдөр | 1900 оны орчим |
Төрсөн газар | Дорноговь аймаг, Сайхандулаан сум |
Амжилт | |
Түрүүлсэн тоо | 0 |
Үзүүрлэсэн тоо | 0 |
Шөвгөрсөн тоо | 6 |
Цол хүртсэн он | |
Улсын заан | 1929 |
Улсын арслан | 1936 |
Тайлбар | |
Алтан говийн анхны арслан, агуу хүчит бөх Гунгаагийн Намжилваанчиг нь 1906 оны морь жил Цэцэн хан аймгийн Боржигин цэцэн вангийн хошуу одоогийн Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт малчин ард Гунгаагийн хүү болон төржээ. Г.Намжилваанчиг нь бага наснаасаа хүрээ хийдэд шавилан сууж, хүрээний олон банди нартай нэгийгээ үзэж, нэхий дээлээ урагдтал барилдаж, барилдааны ур ухааныг тэндээс олж,бяр чадал сууж өссөн гэдэг.
Тэгээд ч түүнийг " Гандангийн бүрхэг" гэдэг болсон нь чухамхүү гандан хийдийн банди нартай барилдаж өссөн, тэндээс их бөхийнхөө гарааг эхэлж муруй захтай дээлтэйгээг наадмын талбайд ирж зодоглодог байсантай нь " Гандангийн " гэдэг онцлох нэр нь холбоотой ажээ. Харин " Бүрхэг" гэдэг нь түүний хараа муутай бүрхэг гэсэн үг биш бөгөөд харин ч Намжилваанчиг нь том хар нүдтэй хүн байсан гэдэг. Булганаймгийн Сайхан сумын харьяат даншигийн болон ардын засгийн наадмын заан цолтой Дэндэв гэж асар их хүчтэй, өрөөсөн нүд нь гялбаа учир " бүрхэг" гэсэн хочтой нэгэн алдарт бөх байсан бөгөөд хүмүүс их хүчтэй хүнийг түүнтэй зүйрлэн адилтгаж үзэж, ярьдаг байснаас үүдэн Г.Намжилваанчигийг " Гандангийн бүрхэг" гэж нэрлэжээ. Таны үеийн бөхчүүдээс хэн нь илүү хүч тэнхээтэй байв гэж Х.Дэлэг арслангаас асуухад " Би улсад түрүүлэх жилээ 96 кг жинтэй байсан юм. Бидний хэдэн бөхчүүд Туул голын захад амарч, сорилго хийж байхад Г.Намжилваанчиг арслан бидэнтэй цуг байсан юм.
Тэр нэг өдөр гурил элддэг хавтгай модон дээр нэг шуудай гурил хаяад Дэлэг чи энэн дээр суугаа ч гэлээ шүү. Би ч дээр нь завилаад суулаа. Гэтэл Намжилваанчиг завилан суугаад буруу гараа ташаандаа авч зөв гараараа миний дороос чүү гээд өргөсөн чинь толгой дээрээ гаргаад ирж байсан юм. Ийм хүчтэй бөхийг би үзээгүй" гэж хариулсан нь Г.Намжилваанчийгийн хүч тэнхээний тухай дээр өгүүлсэн бүхнийг давхар баталж байгаа хэрэг юм. Агуу хүчит Г.Намжилваанчиг арслан анх 23 настай байхдаа 1929 оны наадамд 1000 орчим бөх барилдаж Архангайн босоо Банзар түрүүлдэг жил тэрээр долоо давж шууд улсын заан цол авсан байна.
Г.Намжилваанчинг нь 1930, 1931 оны их баяр наадамд барилдсан эсэх нь мэдэгдэхүй байгаа бөгөөд харин 1932 онд 1004 бөх зодоглож " Мулига бүргэд" П.Бат-Очир түрүүлдэг жил тэрээр дахин цолоо давж заан цолоо баталсан бол 1933 онд 880 бөх зодоглоход тав даван шөвгөрсөн байдаг. Агуу их хүчит Г.Намжилваанчиг 1935, 1936 онд хамгийн сайн барилдаж тус бүр найм даван шөвгөрч 1936 оны наадам нь улс хувьсгалын 15 жилийн ойн баяр давхацсан жил байсан тул улсын арсланцолыг хүртсэн байна.
Тэрээр 1935 онд найм давж Төв аймгийн Мөнгөнморьтын Л.Чимэд, Архангайн харьяат Ш.Гомбосүрэн нарын хамт их шөвгийн гурван бөхөд шалгаран үлдээд есийн даваанд Л.Чимэд арслан / тэр үед улсын заан цолтой байсан/ гоц мөргөхөд Г.Намжилваанчиг заан Ш.Гомбосүрэнтэй тунан барилдаж өвдөг шороодсон бол 1936 онд улс хувьсгалын15 жилийн ойгоор 1024 бөх зодоглоход найм даван их шөвгийн дөрөвт шалгаран үлдээд урд жил нь улсад түрүүлэн улсын арслан цол хүртсэн Л.Чимэд арслантай есийн даваанд мөн тунан баридлаж өвдөг шороодсон байдаг. 1937 оны улсын их баяр наадамд896 бөх зодоглоход 5 даван шөвгөрсөн бөгөөд энэ нь түүний улсын наадмын оноо дансандүлдсэн сүүлчийн баримт болсон байдаг юм. Г.Намжилваанчиг нь өндөр нуруутай, бие зузаантай, давхраатай, том хар нүдтэй, сайхан бие галбиртэй, өв тэгш хөгжсөн бөх байжээ.
Л. Батцэнд " Цаглашгүй хүчит арслангууд" номноос
Амжилт
[засварлах | кодоор засварлах]- 1929 онд 7 давж улсын заан болсон
- 1932 онд 7 давсан
- 1933 онд 5 давсан
- 1935 онд 8 давж дөрөвт үлдсэн
- 1936 онд мөн 8 давж дөрөвт үлдэхэд улсын арслан цол хүртээжээ
- 1937 онд 5 давж шөвгөрсөн