Jump to content

Гурван улсын түүхэн тэмдэглэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Гурван улсын түүхэн тэмдэглэл
(삼국사기; 三國史記)  
ЗохиолчКим Бүшик (김부식)
УлсКурё улс
ХэлЭртний хятад ханз
СубъектСолонгосын түүх
УрсгалЭртний түүхийн тэмдэглэл
Хэвлэсэн огноо1145 он
Хэвлэгдсэн
Монголоор
2020 он

Гурван улсын түүхэн тэмдэглэл (Солонгос: 삼국사기; Ханз: 三國史記) хэмээх нь 1145 онд Курё улсын түшмэл Ким Бүшик тэргүүтэй бичгийн түшмэдийн туурвисан эртний солонгосын Когурё, Бэкчэ, Шилла гурван улсын 1000 гаруй жилийн түүх, шастирыг эртний хятад хэл, бичгээр бичсэн 50 боть ном юм. Уг бүтээлээс гадна Самгук юса буюу Гурван улсын нөхсөн судар гэх хоёр бүтээл нь солонгосын эртний, дунд үеийн түүхийн гол эх сурвалж болдог. Энэ бүтээлийн Шиллагийн уг тэмдэглэл хэсгийг 2020 онд түүхч Цэгмэдийн Цэрэндорж гуай Монгол хэл рүү орчуулж, хэвлүүлсэн.

Энэхүү бүтээл нийт 50 боть бөгөөд 28 боть нь Шилла, Пэгжэ, Когурё улсын вангуудын цадиг; 3 боть нь он дарааллын хүснэгт; 9 боть нь улс бүрийн ёслол, дуу хөгжим, газар зүй, төрийн бүтэц; үлдсэн 10 боть нь түүхэнд алдартай хүмүүсийн намтар түүхээс бүрддэг.