Гэгээн Петр, Паулын цогчин дуган
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Гэгээн Петр, Паулын цогчин дуган нь Монгол дахь католик шашны тэргүүн, хамба ламын сэнтий орших, Элч нарын эрх мэдэлд суурилсан шашны засаг захиргааны гол сүм юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]2002 онд Сербийн уран барилгач Предак Ступарийн зураг төслөөр баригдсан. Цогчин дуганы хэв шинжийн хувьд өрнийн болон монгол хэв шинжийг хослуулсан онцлогтой. Монгол гэр хэлбэртэй боловч хийцийн хувьд Ромын католик шашны сүм хийдийн үзэмж, зохион байгуулалтыг бүрэн агуулсан байдаг.
2003 онд Ариун Сэнтийн төлөөлөгч, Эрхэмсэг кардинал Крешенцио Сепе уг цогчин дуганыг адисласнаар Монгол дахь католик шашны албан ёсны цогчин дуган болсон.
Гэгээн Петр, Паулын цогчин дуганд гол сүмийн мөргөл, шашны үйл ажиллагаанаас гадна 2011 онд католик их сургуулийн дэмжлэгтэйгээр Гэгээн Мариа буяны эмнэлэгийг байгуулан ажиллаж байна. Мөн католик шашны олон улсын хүмүүнлэгийн Каритас Монгол байгууллага үйл ажиллагаа явуулдаг.
Тус цогчин дуганы барилга нь Улаанбаатар хотын барилга байгууламжууд, тэр дундаа шашны сүм хийдийн хувьд томоохонд тооцогдоно. Гэгээн Петр, Паулын цогчин дуган нь мөргөлийн гол сүм, дуган, сургалтын өрөө, тоглолтын танхим болон ногоон байгууламж, автомашины зогсоолтой.
Онцлох үйл явдлууд
[засварлах | кодоор засварлах]2003 онд Гэгээн хутагт, Пап II Иоанн Павелийн лүндэнгээр Монгол дахь католик шашны тэргүүн Вэнсэслао Падиллаг Гэгээн Петр, Паулын цогчин дуганд хамба ламаар өргөмжлөх ёслол зохион байгуулагдаж, Монгол Улс дахь католик шашны засаг захиргааны статусыг нэг шатлалаар нэмэгдүүлсэн.
2016 оны 8 дугаар сарын 28-нд анхны монгол санваартны хэргэм хүртэх ёслол Гэгээн Петр, Паулын цогчин дуганд зохион байгуулагдсан. Тус ёслолд монгол болон олон улсын сүсэгтнүүд, сэтгүүлчид оролцсон бөгөөд Папын нунц Освалдо Падилла, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Шашны бодлого эрхэлсэн зөвлөх, Засгийн газрын төлөөлөгчид, нийслэл дүүргийн удирдлагууд, гадаадаас БНСУ-ын Дэжон хотын шашны хүрээний тэргүүн хамба тэргүүтэй санваартнуудын төлөөлөл хүрэлцэн ирсэн.