Ариун Сэнтий

Ариун Сэнтийн сүлд тэмдэг
Ватикан хот-улсын сүлд тэмдэг
Ариун Сэнтий болон Ватикан хот-улсын сүлд тэмдэг

Ариун Сэнтий нь Ватикан Улсыг удирдах шашны хэмжээгүй эрхт засаглалын тогтолцоо юм. Олон улсын эрх зүйн дагуу бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн статустай. Анх Христийн тооллын I зууны үед Христийн сайн мэдээг түгээх, сүсэгтнүүдийг удирдах зорилгоор бий болсон. Өдгөө дэлхий даяар орших бүх католик сүм, байгуулагуудыг нэгтгэн удирдаж байна.

Ариун Сэнтий нь Ромын Папын удирдлагын дагуу католик шашны хамба болон санваартнаар дамжуулан үйл хэргээ хэрэгжүүлдэг. Ариун Сэнтийн удирдах тогтолцоо нь Христийн сургааль, католик шашны номлол дээр тулгуурладаг.

1929 онд Латераны гэрээгээр Италиас тусгаар тогтносон Ватикан улс байгуулагдснаар тус улсын удирдах бүрэн эрхт субъект болсон.

Ариун сэнтий нь дэлхий даяар орших бүх католик сүмийн үйл ажиллагаа, санваартан, хамба томилох, шашны үйл ажиллагаа явуулах НҮБ болон олон улсын байгууллагуудад Ватикан улсыг төлөөлөх, дэлхийн улс орнуудтай албан ёсны дипломат харилцаа тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлнэ.

Ватикан улс нь Ариун Сэнтийгээр дамжуулан засаглалын үйл ажиллагаа болон дипломат харилцааны асуудлыг хэрэгжүүлнэ.

Нэр томьёоны тухай[засварлах | кодоор засварлах]

Ариун Сэнтий орших Латераны Гэгээн Иоханы цогчин дуган

Ариун Сэнтий гэдэг нь грек хэлний ἱερά буюу ариун, латин хэлний sedes буюу сэнтий, хаан ширээ гэх үгээс гаралтай. Католик шашинд Христийн 12 шавь нарын анх сайн мэдээг дэлгэрүүлж амьдарч байсан газруудыг "Элч нарын сэнтий" гэж нэрлэдэг бөгөөд Ватиканд орших Ариун Сэнтий нь анхны Пап хэмээгддэг Гэгээн Петрийн сэнтий учир онцгойлон ингэж нэрлэжээ. Сэнтий тус бүр өөрийн тэргүүн цогчин дугантай байдаг бөгөөд Ариун Сэнтий оршдог тэргүүн цогчин дуган бол Латераны Гэгээн Иоханы цогчин дуган юм.