Латераны гэрээ
Харагдац
Латераны гэрээ нь Ариун Сэнтий болон Итали улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээ юм.

1870 оноос хойш үүсээд байсан Итали болон Ариун Сэнтий-н "Ромын Асуудал"-ыг хууль ёсоор шийдвэрлэсэн байна. Ромын католик сүмийн эрх, давуу эрх, Италийн хаант улс дахь түүний байр суурийг тодорхойлсон байна.
1929 оны 2-р сарын 11-нд Латеран Төлөөлөгчийн ордонд (Palazzo Laterano) Кардинал Пьетро Гаспарри, хаан Виктор Эммануэль III-ын нэрийн өмнөөс Италийн Ерөнхий сайд Бенито Муссолини нар гарын үсэг зурсан. 1929 оны 5-р сарын 23-нд соёрхон батлах тухай мэтгэлцээн Сенатад эхэлж, 5-р сарын 25-нд санал хураалтаар өндөрлөсөн байна.