Jump to content

Гэндгээгийн Батмөнх

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Гэндгээгийн Батмөнх (1944 оны 8 сарын 10-нд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн) нь Монголын цаначин. 1968 оны Греноблийн олимпод эх орноо төлөөлж оролцсон. 15 км-ын зайд Ази тивээс оролцсон тамирчдаас Японы тамирчин Токио Сатогын ард оролцож Ази тивдээ 2-р байрын амжилт үзүүлсэн байна.

Батмөнх 1972 онд Улсын Багшийн Дээд Сургуулийг биеийн тамирын багш мэргэжлээр төгссөн.

1964 оноос цанын спортоор хичээллэж, улсын 8 удаагийн аварга болжээ. 1974 оноос "Алдар" нийгэмлэгт ахлах дасгалжуулагчаар ажиллаж байв.