Jump to content

Гэрэл авиа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Гэрэл авиа” (УБ. 2024. Жиком пресс ХХК хэвлэсэн). Монголын зохиолчдын эвлэлийн нэрэмжит шагналт, Алтан гадас одонт Анандын Байгалмаа бичсэн энэ бүтээл нь шүлгийн түүвэр болон холбоо эссэ бүхий ном юм.

"Гэрэл авиа" ном нь зохиогчийн тав дахь бие даасан бүтээл юм. "Гэрэл авиа" ном нь Тарнийн салхи, Хувирах өнгө, Өргөл, Сул аялгуу, Танил гэгээ гэсэн таван бүлэг, 85 шүлэгтэй. Бүлэг бүрийн эхлэлд холбоос эссэ оруулжээ. Номонд орсон шүлгүүд бүгд зохиогч А.Байгалмаагийн шинэ шүлгүүд гэдгээр онцлогтой.

Номын хавтасны зургийг зураач Б.Тэмүүлэн, номын чимэг зургийг Намсрайн Насанбат зуржээ.

"Тарнийн салхи" бүлэг нь 26 шүлэгтэй. "Тарнийн салхи" бүлгийн холбоос эссэнд "Энэ дэлхийд ирэхэд хэдийний бэлдээд үлдээсэн хэдэн түмэн үл таних эгшиг зүүлт байх... “Ертөнцийн ээдрээг тайлах ер бусын тайлал бий л байх даа” хэмээн бодож ойртож нэг, холдож нэг үзэх хэдий ч цаг хугацаа ороо хүлэг мэт зулран одсоор... Хасагдахдаа нэмэгдэх, нэмэгдэхдээ хасагдах хачин үзэгдлийг гайхширан суухуй зэмлэж нэг, аргадаж нэг байх шиг бас давхар мэдрэмж төрөх нь юутай сонин" гэж өгүүлж эхэлдэг.

"Хувирах өнгө" бүлэг нь 14 шүлэгтэй. "Хувирах өнгө" бүлгийн эссэнд "Зэлэн дээр ирж нумарсан солонгыг барих гээд гүйцээгүй хүслээрээ, зэрэглээг ус гэж андуураад дуу алдсан итгэлээрээ л энэ амьдралыг туулж явна даа" гэж гардаг.

"Өргөл" бүлэг нь 19 шүлэгтэй. "Өргөл" бүлгийн холбоос эссэ нь "Ирсэн цагаас хойших надад хандсан хүмүүсийн сэтгэл бүхэн өргөл. Өчүүхэн миний гаргасан сэтгэл бүхэн бас өргөл билээ. Энэ цагийн бөгөөд ирэх цагийн гэрэл гэгээнд энэ биенээс минь илүүтэй наслах шүлэг бүхэн минь мөн өргөл" гэж эхэлдэг байна.

"Сул аялгуу" бүлэг нь 12 шүлэгтэй. "Сул аялгуу" бүлгийн холбоос эссэнд "Хавар эртийн бороонд цангасан дэлхий амсхийх, хайлган намрын жимс хүрэнтэн шимээ өгөх,  халз тулсан баатрууд илдээ хумин тэврэлдэх, хаширлах сэтгэлийг задлан цагаан туяа  гийх хачин сайхан" гэж өгүүлдэг.

"Танил гэгээ" бүлэгт 14 шүлэгтэй. "Танил гэгээ" бүлгийн холбоос эссэнд "Амьсгал авахад минь, амьдралд тэнцэхэд минь дэм өгч зүрхэнд ойр сэтгэлд дулаахан бүхэндээ итгэхээс өөр аргагүй.  Бий гэж бодвол буй, байхгүй гэж бодвол байхгүй гэдэг мэргэн үг байдаг сан. Байна гэж бодон сууна[1]" гэж гардаг.


  1. Ананд, Байгалмаа (2024). Гэрэл авиа (1 ed.). Улаанбаатар: Жиком Пресс ХХК. p. 88. ISBN 978-9919-0-3052-0.